C. Баавгай ба зураг Drawing

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Лимак бол зураг зурж сурч байгаа бяцхан баавгай. Хүмүүс ихэвчлэн байшин, хашаа, цэцэг зэргийг зурж эхэлдэг бол баавгайнууд арай өөр. Лимак ойд амьдардаг тул мод зурж эхэлжээ.

$n$ оройтой, $n - 1$ ирмэгтэй, холбоост графыг мод гэж нэрлэе.

Лимак $n$ оройтой мод сонгоно. Түүнд параллель хоёр мөртэй, мөр бүр нь хязгааргүй цэгтэй цаас бий. Бяцхан баавгай модны ирмэгүүд зөвхөн модны орой дээр огтлолцдог байхаар оройнуудыг ялгаатай цэгүүд дээр байрлуулахыг хүсчээ. (Модыг хавтгай дээр зурж байгаа гэж үзнэ) Доорх зураг эхний жишээг зөв зурах жишээг харуулсан байна.

Лимакын сонгосон модыг дээрх нөхцөлийг хангасан байхаар зурж болох уу?

Оролт

Эхний мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) гэсэн бүхэл тоо байна.

Дараагийн $n - 1$ мөрөнд модны тайлбар байна. $i$ дэх мөрөнд нь $a_{i}$ ба $b_{i}$ ($1 ≤ a_{i}, b_{i} ≤ n, a_{i} ≠ b_{i}$) гэсэн бүхэл тоонууд зайгаар тусгаарлагдан байх ба энэ нь ирмэгээр холбогдсон оройнуудын дугаарыг илэрхийлнэ. Өгөгдөл модыг дүрсэлж чаддаг байна.

Гаралт

Лимак модыг зурж чадах бол "$Yes$", чадахгүй бол "$No$" гэж хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
8
1 2
1 3
1 6
6 4
6 7
6 5
7 8
Гаралт
Yes
Оролт
13
1 2
1 3
1 4
2 5
2 6
2 7
3 8
3 9
3 10
4 11
4 12
4 13
Гаралт
No
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...