A. Баавгай ба покер

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хөгшин баавгай Лимак найзуудтайгаа покер тоглож өдрийг өнгөрөөх дуртай. Өнөөдөр тэрээр казиноруу явжээ. Тэнд Лимакийг оролцуулаад $n$ тоглогч байгаа ба тэд тодорхой хэмжээний мөнгийг тоглолтонд оролцуулсан байгаа. $i$ дэх тоглогч $a_{i}$ доллар тоглолтонд оролцуулсан байгаа гэе.

Тоглогч бүр тоглолтонд оролцуулсан мөнгөө хэдэн ч удаа хоёроор үржүүлж болно. Мөн хэдэн ч удаа гурваар үржүүлж болно. Казинод хэрэв тоглогчдын тоглолтонд оролцуулсан мөнгөн дүн бүгд тэнцүү болвол хонжвортой ажээ. Лимак болон түүний найзууд уг хонжворыг авч чадах уу?

Оролт

Эхний мөрөнд тоглогчдын тоог илэрхийлэх $n$ ($2 ≤ n ≤ 10^{5}$) гэсэн бүхэл тоо байна.

Хоёр дахь мөрөнд тоглогчдын тоглолтонд оролцуулсан байгаа мөнгөн дүнгүүд болох $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{9}$) гэсэн $n$ ширхэг бүхэл тоо байна.

Гаралт

Хэрэв тоглогчдын мөнгөнүүд тэнцүү болох боломжтой бол "Yes", боломжгүй бол "No" гэж хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
4
75 150 75 50
Гаралт
Yes
Оролт
3
100 150 250
Гаралт
No

Тэмдэглэл

Эхний жишээнд нэг дэхь болон гурав дахь тоглогчид мөнгөө хоёр удаа хоёроор үржүүлнэ. Хоёр дахь тоглогч мөнгөө нэг удаа хоёроор үржүүлнэ. Дөрөв дэхь тоглогч мөнгөө хоёроор үржүүлээд, дараа нь гурваар үржүүлнэ. Энэ үед бүх тоглогчдын мөнгө тэнцүү болно.

Хоёр дахь жишээнд мөнгөнүүд тэнцэх боломжгүйг хялбархан харж болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...