A. Дарааллууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд үл буурахаар эрэмбэлэгдсэн бүхэл тоонуудаас бүрдэх $A$ ба $B$ дарааллууд өгөгдсөн. $A$ дарааллаас $k$ ширхэг тоо сонгоод, $B$ дарааллаас $m$ ширхэг тоо сонгоход эхний дарааллаас сонгосон аль ч тоо нь хоёрдох дарааллаас сонгосон аль ч тооноос эрс бага байх тохиолдол олдох эсэхийг шалга.

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан хоёр тоо $n_{A}, n_{B}$ ($1 ≤ n_{A}, n_{B} ≤ 10^{5}$) -- тус тус $A$ ба $B$ дарааллын элементын тоо.

Хоёрдох мөрөнд зайгаар тусгаарлагдсан $k$ ба $m$ ($1 ≤ k ≤ n_{A}, 1 ≤ m ≤ n_{B}$) хоёр бүхэл тоо.

Гуравдах мөрөнд $n_{A}$ ширхэг $a_{1}, a_{2}, ... a_{n_{A}}$ ($ - 10^{9} ≤ a_{1} ≤ a_{2} ≤ ... ≤ a_{n_{A}} ≤ 10^{9}$), зайгаар тусгаарлагдсан $A$ дарааллын элемент болох тоонууд.

Дөрөвдөх мөрөнд $n_{B}$ ширхэг $b_{1}, b_{2}, ... b_{n_{B}}$ ($ - 10^{9} ≤ b_{1} ≤ b_{2} ≤ ... ≤ b_{n_{B}} ≤ 10^{9}$), зайгаар тусгаарлагдсан $B$ дарааллын элемент болох тоонууд.

Гаралт

Хэрвээ $A$ дарааллаас сонгосон $k$ ширхэг тооны дурын нэгийг сонгоход $B$ дарааллаас сонгосон $m$ ширхэг тооны дурын нэг тооноос эрс бага байвал "YES"(хашилтгүйгээр) гэж хэвлэ. Эсрэг тохиолдолд "NO"(хашилтгүйгээр) гэж хэвлэ.

Орчуулсан: Баттулга

Жишээ тэстүүд

Оролт
3 3
2 1
1 2 3
3 4 5
Гаралт
YES
Оролт
3 3
3 3
1 2 3
3 4 5
Гаралт
NO
Оролт
5 2
3 1
1 1 1 1 1
2 2
Гаралт
YES

Тэмдэглэл

Эхний жишээн дээр бид бодлогын нөхцөлд таарахаар сонгож болно. Жишээ нь $A$ дарааллаас 1 ба 2-ыг сонгоод $B$ дарааллаас 3-ыг сонгоно (1 < 3 ба 2 < 3).

Хоёрдох жишээн дээр эхний дарааллаас $k$ элемент хоёрдох дарааллаас $m$ элемент сонгох ганц боломж нь хоёр дарааллын бүх элементыг сонгох юм. Гэхдээ $A$-гаас сонгосон бүх тоо нь $B$-гээс сонгосон бүх тооноос бага биш байгаа юм:.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...