D. Модны хүсэлт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Роман-ых $n$ оройгоос тогтох мод тарьжээ. Орой бүр нь Англи цагаан толгойн жижиг үсэг агуулдаг. $1$-р орой нь уг модны үндэс ба уг модны бусад $n - 1$ орой болгон нь өөрийн гэсэн эх үндэстэй. Орой нь өөрийнхөө эх үндэстэйгээ ирмэгээр холбогддог. $i$-р оройны эх үндэс нь $p_{i}$-р орой ба эх үндэсний индекс нь үргэлж уг оройныхоо индексээс бага байна (ө.х., $p_{i} < i$).

Оройн гүн гэдэг нь модны үндсээс $v$ хүрэх зам дагуу байх зангилааны цэгийн тоог хэлнэ. Тухайлбал, модны үндэсний гүн нь $1$ байна.

Хэрэв бид $u$-аас $v$ хүртэл оройгоос эх үндэс уруу шилжих замаар очиж чадаж байвал $u$-р оройг $v$-р оройтой дэд модон дээр байна гэж үзнэ. Тухайлбал, $v$-р орой нь өөрийнхөө дэд модон дээр байна.

Рома танд $m$ ширхэг асуулт өгөх ба $i$-дахь асуулт нь $v_{i}$, $h_{i}$ гэсэн 2 тооноос тогтоно. $v_{i}$ дэд модны $h_{i}$ гүнд байрлалтай оройнуудыг авч үзье. Уг асуултын хувьд та эдгээр оройнууд дээр бичигдсэн үсгүүдийг ашиглан палиндром тэмдэгт мөр үүсгэж чадах эсэхийг тодорхойлно уу. Оройнууд дээр бичигдсэн үсгүүд нь палиндром үүсгэхийн тулд ямар ч дараалалд байж болох боловч бүгд заавал ашиглагдсан байх ёстой.

Оролт

Эхний мөрөнд харгалзан модны зангилааны цэг болон асуултын тоог илэрхийлэх 2 бүхэл тоо $n$, $m$ ($1 ≤ n, m ≤ 500 000$) өгөгдөнө.

Дараагийн мөрөнд 2-р оройноос $n$ хүртэлх оройнуудын эх үндсүүдийг илэрхийлэх $n - 1$ ширхэг бүхэл тоо $p_{2}, p_{3}, ..., p_{n}$ өгөгдөнө ($1 ≤ p_{i} < i$).

Дараагийн мөрөнд Англи цагаан толгойн $n$ ширхэг жижиг үсгүүд өгөгдөх ба эдгээрийн $i$-дах нь $i$-р орой дээр бичигдсэн байна.

Дараагийн $m$ мөрөнд асуултуудыг дүрсэлнэ. $i$-дахь мөрөнд $i$-дахь асуултад харгалзах орой болон гүнийг илэрхийлэх $v_{i}$, $h_{i}$ ($1 ≤ v_{i}, h_{i} ≤ n$) 2 тоо өгөгдөнө.

Гаралт

$m$ мөрөнд хариуг хэвлэнэ. Хэрэв $i$-дахь асуултын хувьд та уг орой дээр бичигдсэн үсгүүдээр палиндром үүсгэж чадах бол "$Yes$" (хашилтгүйгээр) бусад тохиолдолд "$No$" (хашилтгүйгээр) $i$-дахь мөрөнд хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
6 5
1 1 1 3 3
zacccd
1 1
3 3
4 1
6 1
1 2
Гаралт
Yes
No
Yes
Yes
Yes

Тэмдэглэл

Хэрэв тэмдэгт мөр $s$ нь зүүнээсээ баруун хүртэл мөн баруунаасаа зүүн хүртлээ ижил уншигдаж байвал уг тэмдэгт мөрийг палиндром гэнэ. Тухайлбал, хоосон тэмдэгт мөр нь палиндром байна.

Жишээ тестийн тодруулга.

Эхний асуулт дээр бүх нөхцөлийг хангах орой нь ганцхан 1-р орой бөгөөд бид "$z$" гэсэн палиндром үүсгэнэ.

2-дахь асуулт дээр 5 болон 6-р оройнууд нь нөхцөлийг хангах ба тэд харгалзан "$с$" болон "$d$" гэсэн үсгүүд агуулна. Эдгээр нь палиндром үүсгэх боломжгүй.

3-дахь асуулт дээр 4 дэд модны 1 гүнд байрлалтай ямар ч орой байхгүй ба бид хоосон палиндром үүсгэж болно.

4-дэх асуулт дээр 6 дэд модны 1 гүнд байрлалтай ямар ч орой байхгүй ба бид хоосон палиндром үүсгэж болно.

5-дахь асуулт дээр 2, 3 болон 4-р оройнууд дээр бүх нөхцөлийг хангах ба тэдгээр нь "$a$", "$c$" and "$c$" гэсэн үсгүүд агуулна. Иймд бид "$cac$" гэсэн палиндром үүсгэж болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...