A. Сонгууль

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бялечинск улсад $n$ өрсөлдөгчтэй сонгууль болж байна. Энэ улсад нийт $m$ ширхэг хот байдаг. Хот болгоноос хэдэн ширхэг санал аль өрсөлдөгчид өгсөнийг бид мэднэ.

Энэ улсын сонгуулийн систем их өвөрмөц. Сонгуулийн эхний үед хот болгонд энэ хотоос хамгийн их санал авсан өрсөлдөгч ялна. Хэрвээ нэгээс олон өрсөлдөгч хамгийн их саналтай болон саналын тоогоороо тэнцвэл хамгийн бага дугаартай нь ялна.

Сонгуулийн 2 дахь шатанд хамгийн олон хотод ялалт байгуулсан өрсөлдөгч сонгуулийн ялагч болно. Хэрвээ нэгээс олон өрсөлдөгч адил тооны хотод ялалт байгуулсан бол хамгийн бага дугаартай нь ялна.

Сонгуульд аль өрсөлдөгч ялахыг тодорхойл.

Оролт

Эхний мөрөнд өрсөлдөгчдийн тоо болон хотын тоо болох 2 ширхэг бүхэл тоо $n$, $m$ ($1 ≤ n, m ≤ 100$) өгөгдөнө.

Дараагийн $m$ ширхэг мөрөнд $n$ ширхэг эерэг тоо өгөгдөнө. $i$ дэхь мөрний $j$ дэхь тоо $a_{ij}$ ($1 ≤ j ≤ n$, $1 ≤ i ≤ m$, $0 ≤ a_{ij} ≤ 10^{9}$) нь $i$ дэхь хот дахь $j$ дэхь өрсөлдөгчийн саналын тоо юм.

Нийт улсын иргэдийн тоо $10^{9}$-ыг хэтрэхгүй.

Гаралт

Сонгуульд ялах өрсөлдөгчийн дугаарыг хэвлэнэ үү. Өрсөлдөгчид 1-ээс эхлэн дугаарлагдсан.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
3 3
1 2 3
2 3 1
1 2 1
Гаралт
2
Оролт
3 4
10 10 3
5 1 6
2 2 2
1 5 7
Гаралт
1

Тэмдэглэл

Эхний жишээнд эхний үед хот 1 өрсөлдөгч 3-ыг, хот 2 өрсөлдөгч 2-ыг, хот 3 өрсөлдөгч 2-ыг сонгоно. Сонгуулийн ялагч бол 2 ширхэг хотын санал авсанаар өрсөлдөгч 2 ялна.

2 дахь жишээнд эхний үед хот 1 өрсөлдөгч 1 болон 2-ыг сонгосон боловч өрсөлдөгч 1 бага дугаартай. Тиймээс хот 1 өрсөлдөгч 1-ийг сонгоно. Хот 2 өрсөлдөгч 3-ыг сонгосон. Хот 3 бүх өрсөлдөгчид адилхан санал өгсөн. Энэ хотоос өрсөлдөгч 1 хамгийн бага дугаартайгаар ялалт байгуулж байна. Хот 4 өрсөлдөгч 3-ыг сонгосон. 2 дахь үед өрсөлдөгч 1 болон 3 адил тооны хотын саналтай учир өрсөлдөгч 1 бага дугаартайгаар ялалт байгуулж байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...