B. Данс бүртгэл

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Компанид олон төрлийн багаж хэрэгсэл, тавилга болон бусад зүйлс хамаардаг бөгөөд бүгдийг сайтар хянаж бүртгэж байх хэрэгтэй. Үүний тулд эд зүйл болгонд нэг ширхэг дансны дугаар оноожээ. Ингэсэнээр бүгдийг хянаж бүртгэхэд амархан байх юм.

Бүртгэлийн үеэр эд зүйл болгоныг дарааллаар нь дугаарлаагүй байсан бөгөөд зарим эд зүйлс адилхан дугаартай байсныг та хараад ихэд гайхав. Тиймээс та үүнийг хурдан засахаар шийджээ. Та эд зүйл болгоныг 1-ээс эхлэн дараалалтай болгохыг хүсжээ. Гэхдээ дугаар солих нь цаг их шаардах бөгөөд та одоогын дугаарлалтыг ашиглахаар болов.

Таньд компанид буй нийт $n$ ширхэг эд зүйлсийн дансны анхны дугаарууд өгөгдсөн бол аль болох цөөн тооны дансны дугаарыг шинээр дугаарлан $1$-ээс $n$ хүртэл тооны сэлгэлт үүсгэнэ үү. Хэрвээ бүх тоо $1$-ээс $n$ тооны хооронд бөгөөд нэг ч тоо хоорондоо давхцаагүй бол үүнийг $1$-ээс $n$ хүртэл тооны сэлгэлт гэнэ.

Оролт

Эхний мөрөнд нийт эд зүйлсийн хэмжээ болох $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) бүхэл тоо өгөгдөнө.

2 дахь мөрөнд эд зүйлсийн дансны анхны дугаарууд болох $n$ ширхэг тоо $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{5}$) өгөгдөнө.

Гаралт

Эд зүйлсийн эцсийн дансны дугаарууд болох $1$-ээс $n$ хүртэл тооны сэлгэлтийг хэвлэнэ үү. Хэрвээ нэгээс олон хариулт олдвол аль нэгийг хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
3
1 3 2
Гаралт
1 3 2 
Оролт
4
2 2 3 3
Гаралт
2 1 3 4 
Оролт
1
2
Гаралт
1 

Тэмдэглэл

Эхний жишээнд өгөгдсөн тоонууд $1$-ээс $n$ хүртэл тооны сэлгэлт болж чадаж байна. Тиймээс өөрчлөх шаардлага байхгүй.

2 дахь жишээнд 2 ширхэг ижил дансны дугаар байгаа бөгөөд та ижил дансны дугаар болгоны нэгийг өөр тоогоор солих шаардлагатай.

3 дахь жишээнд та $2$-ыг $1$-ээр солино. Ингэсэнээр дансны дугаар нэгээр эхлэнэ.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...