A. Дуу

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Леша ухаалаг утсаараа дуу сонсох дуртай. Гэхдээ ухаалаг утсанд хангалттай санах ой байдаггүй. Тиймээс Леша "Инток" нэртэй алдартай сүлжээ хэрэглэж дуугаа сонсдог.

Харамсалтай нь Екатэринозавопск хотод интернет удаан бөгөөд дууг татахад уддаг. Гэхдээ Леша тэвчээртэй охин. Дууны нийт үргэлжлэх хугацаа $T$ секунд бөгөөд Леша эхний $S$ секундыг татаад дуугаа тоглуулж эхлэнэ. Дууг татаж байгаа хэсэг дээр түүний сонсож буй хэсэг очих үед Леша дууг эхнээс нь сонсож эхэлнэ (татаж байсан хэсэг түүний утсанд үлдэх бөгөөд энэ хэсгээс үргэлжлэн дуу татагдана). Энэ үйлдэл дууг бүрэн татаж дуустал үргэлжлэх болно. Утас интернетээс $q$ секундэд $q - 1$ секундын урттай дуу татдаг.

Хамгийн эхний дуу тоглуулалтыг оролцуулан нийт хэдэн удаа дууг шинээр тоглуулахыг Лешад хэлж туслана уу.

Оролт

Нэг мөрөнд гурван бүхэл тоо $T, S, q$ ($2 ≤ q ≤ 10^{4}$, $1 ≤ S < T ≤ 10^{5}$) өгөгдөнө.

Гаралт

Энэ дууг нийт хэдэн удаа шинээр тоглуулах хэмжээ буюу нэг бүхэл тоо хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
5 2 2
Гаралт
2
Оролт
5 4 7
Гаралт
1
Оролт
6 2 3
Гаралт
1

Тэмдэглэл

Эхний жишээнд дууг тоглуулах хурд нь дууг татахаас $2$ дахин хурдан байна. Энэ нь эхний $4$ секундэд Леша татагдаж дуусаагүй хэсэгт очих бөгөөд дууг шинээр тоглуулж эхлэнэ. Дараагийн $2$ секундэд дуу бүрэн татагдаж дуусна. Тиймээс Леша дууг нийт $2$ удаа шинээр тоглуулах юм.

Хоёр дахь жишээнд Леша дууг тоглуулж эхлүүлэхэд дуу бараг татагдаж дууссан байна. Тиймээс Леша дууг нэг л удаа тоглуулна.

Гурав дахь жишээнд дууны таталт болон Лешагийн дуу сонсолт хоёр зэрэг дуусч байна. Энэ тохоилдолд дууг дахин шинээр тоглуулахгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...