Codeforces Round #803 (Div. 2)
05:23:12 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
A. Баар
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Бэрландын хуулийн дагуу $18$-аас доошгүй настай хүнд л алкохол худалдахыг зөвшөөрдөг байв. Васягийн ажил нь энэхүү хуулийг сахиулах үүрэгтэй байв. Өнөө орой түүнийг бааранд ороход тэнд $n$ хүн сууж байлаа. Тэдгээр хүн бүрийн хувьд Вася насыг нь юмуу ууж байгаа зүйлийг нь тодорхойлох хэрэг гарав. Вася хүн бүрийг шалгах боломжтой, өөрөөр хэлбэл насыг нь юмуу ууж байгаа ундааг нь мэдэж чадна. Вася $18$-аас доош насны бөгөөд алкохол ууж байж болзошгүй хамгийн цөөндөө хэдэн хүнийг шалгах хэрэгтэй вэ?
Бэрландын алкохолтой ундааны жагсаалт: $ABSINTH$, $BEER$, $BRANDY$, $CHAMPAGNE$, $GIN$, $RUM$, $SAKE$, $TEQUILA$, $VODKA$, $WHISKEY$, $WINE$
Оролт
Эхний мөрөнд баарны үйлчлүүлэгчдийн тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 100$) бүхэл тоог агуулна. Дараагийн $n$ мөрөнд, мөр бүрт нэг зочинг тодорхойлно. Нэг мөрөнд түүний нас ($0$-ээс $1000$ хүртэлх бүхэл тоо) юмуу ундааны нэр ($1$-ээс $100$ хүртэлх урттай Латин цагаан толгойн том үсгүүдээс бүрдэх тэмдэгт мөр) өгөгднө. Оролтын өгөгдөл хоосон зай болон бусад шаардлагагүй тусгаарлагчдыг агуулаагүй.
Зөвхөн дээрх жагсаалтанд байгаа ундаануудыг л алкохол гэж үзнэ.
Гаралт
Вася хууль сахиулахын тулд шалгах ёстой хамгийн цөөн хүний тоо болох ганц бүхэл тоог хэвлэ.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
5 18 VODKA COKE 19 17
Гаралт
2
Тэмдэглэл
In the sample test the second and fifth clients should be checked.