D. Азгүй арал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Азгүй арал дээр гурван төрлийн оршин суугчид амьдардаг: $r$ тооны чулуу, $s$ тооны хайч, $p$ тооны цаас. Хугацааны ямар нэг агшинд хоёр хүн санамсаргүйгээр уулзана (хүмүүсийн бүх хосууд тэнцүү магадлалтайгаар). Хэрвээ өөр төрлийн хүмүүс уулзвал нэг нь нөгөөгөө хорооно: чулуу хайчыг, хайч цаасыг, цаас чулууг хорооно. Таны даалгавар бол хангалттай урт хугацааны дараа энэ арал дээр зөвхөн нэг нь л амьд үлдэх магадлалыг төрөл тус бүрийн хувьд тодорхойлох юм.

Оролт

Нэг мөрөнд $r$, $s$, $p$ ($1 ≤ r, s, p ≤ 100$) гурван бүхэл тоо байх ба эдгээр нь чулуу, хайч, цаасны төрлийн хүмүүсийн тус бүрийн тоо юм.

Гаралт

Зайгаар тусгаарлагдсан гурван бодит тоо хэвлэнэ: эдгээр нь чулуу, хайч, цаас тус бүрийн зөвхөн нэг төрөл нь л амьд үлдэх магадлалууд юм. Тоо тус бүрийн харьцангуй болон абсолют алдаа нь $10^{ - 9}$-ээс хэтрэхгүй бол хариуг зөв гэж үзнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
2 2 2
Гаралт
0.333333333333 0.333333333333 0.333333333333
Оролт
2 1 2
Гаралт
0.150000000000 0.300000000000 0.550000000000
Оролт
1 1 3
Гаралт
0.057142857143 0.657142857143 0.285714285714
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...