B. Сургуулийн дүн

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Вова элит сургуульд програмчлал сурч байгаа. Вова болон түүний ангийнхан $n$ ширхэг прогресс тест бичвэл $1$-ээс $p$ хүртэлх дүнгээс авна. Вова маш ухаалаг хүү учраас тэр ямар ч дүнгийн тестийг бичиж чадна, гэхдээ тэр бусдаас хэтэрхий тасархай байхыг хүссэнгүй. Хэрвээ түүний бүх тестнүүдийн дүнгийн нийлбэр $x$ утгаас их бол ангийнхан нь түүнийг ухаалаг гэдгийг ажиглана. Ингэснээр гэрийн даалгавраа хуулуулахыг асууж түүнд саад болж эхэлнэ. Харин түүний дүнгүүдийн дундаж нь (дундаж утгын тодорхойлолтыг доор тэмдэглэлд өгсөн байгаа) $y$ онооноос бага байх юм бол ээж нь олон муу дүн авсан байна гээд түүний компьютер тоглох эрхийг хасна.

Вова аль хэдийнээ $k$ тест бичсэн байгаа ба $a_{1}, ..., a_{k}$ дүнгүүд авсан. Тэр дээр тодорхойлсон нэг болон хоёрдугаар нөхцөл байдалд орохыг хүсэхгүй байгаа ба одоо үлдсэн тестүүдээс ямар дүнтэйг нь авахыг тодорхойлох хэрэгтэй.

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан таван бүхэл тоо байна: $n$, $k$, $p$, $x$, $y$ ($1 ≤ n ≤ 999$, $n$ сондгой тоо, $0 ≤ k < n$, $1 ≤ p ≤ 1000$, $n ≤ x ≤ n \cdot p$, $1 ≤ y ≤ p$). Энд $n$ бол Вовагийн бичихээр төлөвлөж байгаа тестүүдийн тоо, $k$ нь түүний аль хэдийнээ бичсэн байгаа тестүүдийн тоо, $p$ нь тестэнд өгч байгаа боломжит хамгийн их дүн, $x$ бол оноонуудын хамгийн их нийт тоо, ийм үед ангийнхан нь түүнд саад болохгүй байна, харин $y$ бол хамгийн бага дундаж оноо, ийм үед ээж нь түүний компьютер тоглох эрхийг хасахгүй байна.

Хоёр дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан $k$ бүхэл тоонууд байна: $a_{1}, ..., a_{k}$ ($1 ≤ a_{i} ≤ p$). Эдгээр нь түүний бичсэн тестүүдэд авсан дүн юм.

Гаралт

Хэрвээ Вова хүссэн үр дүндээ хүрч чадахгүй бол "-1" гэж хэвлэнэ.

Эсрэг тохиолдолд зайгаар тусгаарлагдсан $(n - k)$ бүхэл тоонууд хэвлэнэ. Эдгээр нь үлдсэн тестүүдэд Вовагийн авах ёстой дүн. Олон боломжит шийд байгаа бол, тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5 3 5 18 4
3 5 4
Гаралт
4 1
Оролт
5 3 5 16 4
5 5 5
Гаралт
-1

Тэмдэглэл

$n$ сондгой байх (энэ тохиолдолд $n$ үргэлж сондгой байна) $a_{1}$, ..., $a_{n}$ дарааллын дундаж утга нь $a_{i}$ эрэмбэлэгдсэн жагсаалтын $(n + 1) / 2$ байрлалд байгаа элемент юм.

Эхний жишээнд дүнгүүдийн нийлбэр $3 + 5 + 4 + 4 + 1 = 17$ байна, $18$-аас хэтрээгүй учраас ангийнхан нь Вовад саад болохгүй. Мөн $(1, 3, 4, 4, 5)$ дарааллын дундаж утга $4$ байна, энэ нь $4$-өөс багагүй учраас түүний ээж компьютер тоглох эрхийг нь хасахгүй байх нь.

Та дүнгүүдийн нийлбэр, эсвэл дундаж утгыг нэмэгдүүлэх албагүй гэдгийг анхаараарай. Эхний жишээнд эдгээр хариултуудын аль нь ч тохирно: "4 2", "2 4", "5 1", "1 5", "4 1", "1 4".

Хоёр дахь жишээнд Вова гурван "5" дүн авсан байгаа, тиймээс хэрвээ тэр хоёр ширхэг "1" дүн авбал дүнгийн нийлбэр $17$ болно. Энэ нь $16$-аас их учраас хариу "-1" байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...