A. Нууц кодтой цоож

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Скрүүж нугас нууц код бүхий цоожтой гэрийн сейфэндээ өөрийн хамгийн үнэтэй эрдэнэсүүдийг хадгалдаг. Тэр шударгаар олсон эрдэнэсээ сейфэндээ хийхийг хүсэх бүртээ цоожийг нээдэг.

Нууц кодтой цоожийг дээр нь 0-ээс 9 хүртэлх цифр бичсэн $n$ ширхэг эргэдэг дискүүдээр илэрхийлнэ. Скрүүж нугас дискэн дээрх цифрүүдээр нууц кодыг бүрдүүлэхийн тулд зарим дискийг эргүүлнэ. Нэг эргүүлэлтээр тэр нэг дискийг арагшаа эсвэл урагш нь нэг эргүүлнэ. Тухайлбал $0$ цифрээс нэг эргүүлэлтээр $9$-рүү эсвэл $1$-ийн цифр лүү очно. Кодыг нээхийн тулд хийх хэрэгтэй хамгийн бага үйлдлийн тоог ол.

Оролт

Эхний мөрөнд цоожны дискүүдийн тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 1000$) бүхэл тоо байна.

Хоёр дахь мөрөнд дискүүдийн анхны байдал болох $n$ цифрүүдээс бүрдсэн тэмдэгт мөр байна.

Гурав дахь мөрөнд Скрүүж нугасны цоожны кодыг онгойлгох код болох $n$ цифрүүдээс бүрдсэн тэмдэгт мөр байна.

Гаралт

Нэг бүхэл тоо хэвлэнэ. Цоожийг онгойлгохын тулд хийх хамгийн бага эргүүлэлтийн тоо.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5
82195
64723
Гаралт
13

Тэмдэглэл

Дээрх жишээнд $13$ эргүүлэлт хийнэ:

  • $1$-р диск: $8 → 7 → 6$
  • $2$-р диск: $2 → 3 → 4$
  • $3$-р диск: $1 → 0 → 9 → 8 → 7$
  • $4$-р диск: $9 → 0 → 1 → 2$
  • $5$-р диск: $5 → 4 → 3$
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...