B. Бараг л хоёртын тоо

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Аравтын бичиглэлдээ зөвхөн $0$ эсвэл $1$-ийн цифрийг агуулсан тоог бараг л хоёртын тоо гэж нэрлэдэг. Жишээлбэл $0$, $1$, $101$, $110011$ тоонууд бараг л хоёртын тоо, харин $2$, $12$, $900$ тоонууд бараг л хоёртын тоо биш юм.

Танд эерэг бүхэл $n$ тоо өгөгдөнө. Энэ тоог боломжит хамгийн цөөн тооны бараг л хоёртын тоонуудын нийлбэр хэлбэрт задална уу.

Оролт

$n$ ($1 ≤ n ≤ 10^{6}$) бүхэл тоог агуулсан нэг мөр оруулна.

Гаралт

Эхний мөрөнд $k$ бүхэл тоог хэвлэнэ. Энэ нь нийлбэр нь $n$ бүхэл тоо байх бараг л хоёртын тоонуудын хамгийн бага тоо юм.

Хоёр дахь мөрөнд $k$ тоонууд хэвлэнэ. Эдгээр тоонууд дээр тодорхойлсон бараг л хоёртын тоонууд бөгөөд нийлбэр нь $n$ тоотой тэнцүү байх ёстой. Тэгээр эхэлсэн тоо хэвлэж болохгүй. Тоонуудыг ямар ч дарааллаар хэвлэж болно. Хэрвээ хэд хэдэн боломжит илэрхийлэл байгаа бол тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
9
Гаралт
9
1 1 1 1 1 1 1 1 1 
Оролт
32
Гаралт
3
10 11 11 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...