A. Баннер хайчилсан нь

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Майами хотод явагдаж буй Codeforces$^{ω}$-н $1000$ дахь тэмцээнд зориулан "CODEFORCES" гэдэг үгтэй том баннер хийлгэсэн байна. Харамсалтай нь баннерыг хийсэн компани хоёр захиалгыг хооронд нь солиод өөр үг агуулсан хэн нэгний баннерыг хүргэж иржээ. Баннерын үгийг заавал Англи том үсгээр бичсэн байна.

Бидэнд энэ алдааг засах маш бага хугацаа байгаа. Бид баннераас ямар нэг дэд тэмдэгт мөрийг өөрөөр хэлбэл дараалсан хэд хэдэн үсгийг хайчлах замаар зохицуулалт хийж чадна. Ингэж хайчилсны дараа баннерын үлдсэн хэсгүүдийг нэг хэсэг болгон хооронд нь наана (хэрвээ баннерын эхний эсвэл төгсгөлийн хэсгийг хайчилсан бол зөвхөн нэг хэсэг л үлдэнэ). Баннерын хэсгүүдийн хоорондын дарааллыг өөрчлөхийг зөвшөөрөхгүй (өөрөөр хэлбэл дэд тэмдэгт мөрийг хайчилсны дараа эхний болон сүүлийн хэд хэдэн үсэгнүүд үлдэх ба эхний үсэгнүүдийн баруун талд сүүлийн үсэгнүүдийг наахыг зөвшөөрдөг). Жишээлбэл та "TEMPLATE" гэсэн тэмдэгт мөрөөс "AT" тэмдэгт мөрийг хайчилсан бол "TEMPLE" гэсэн тэмдэгт мөрийг авна, харин "EMPLATE" тэмдэгт мөрийг хайчилсан бол "T" тэмдэгт мөрийг авна гэх мэтчилэн.

Үлдсэн хэсгүүдээр $CODEFORCES$ үгийг үүсгэдэг байхаар баннераас ямар нэг дэд тэмдэгт мөрийг хайчлах боломжтой эсэхийг тодорхойлоход зохион байгуулагчдад туслаарай.

Оролт

Баннер дээр бичигдсэн үгнээс бүрдсэн нэг мөр оруулна. Энэ үг нь зөвхөн Англи том үсэгнээс бүрдэнэ. Үгийн урт нь $100$ тэмдэгтээс хэтэрч болохгүй мөн хоосон байж болохгүй. Үүнээс гадна тухайн үг "CODEFORCES" гэдэг үг биш байна.

Гаралт

Хэрвээ дэд тэмдэгт мөрийг тайрах замаар "CODEFORCES" гэдэгийг гарган авах арга байгаа бол "YES" гэж хэвлэнэ, эсрэг тохиолдолд "NO" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
CODEWAITFORITFORCES
Гаралт
YES
Оролт
BOTTOMCODER
Гаралт
NO
Оролт
DECODEFORCES
Гаралт
YES
Оролт
DOGEFORCES
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...