E. Тавас болон Пашмакс

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Тавас бол "Пашмакс" нэртэй шинэ тэмцээний хөгжөөн дэмжигчдийн ахлагч юм.

Тэмцээн сэлэх, дараа нь гүйх гэсэн $2$ хэсгээс бүрдэж байлаа. Оролцогчид $S$ метр сэлсний дараагаар $R$ метр гүйгээд барианд орох юм. Гүйлтийн замыг хамгийн түрүүнд дуусгасан нь ялагч болно (энд олон ялагч байх боломжтой).

Тавас тэмцээн эхлэхийн өмнө тэмцээнд $n$ ширхэг оролцогч оролцохыг мэдэж байгаа. Тэрээр бас $i$ дэхь тоглогчийн усанд сэлэх хурд $s_{i}$ болон гүйх хурдыг $r_{i}$ мэдэж байгаа. Харамсалтай нь Тавас $R$ болон $S$ зайнуудыг $0$-ээс их бодит тоо гэдгийг мэдэх боловч яг хэд гэдгийг мэдэхгүй юм.

Хөгжөөн дэмжигчдийн ахлагчийн хувиар Тавас хэнийг дэмжихээ мэдэхийг хүсжээ. Тиймээс тэрээр хожих боломжтой бүх оролцогчдийг мэдэх хэрэгтэй болжээ. Тиймээс тухайн оролцогч түрүүлэх боломжтой байхаар $R$ болон $S$-ийн утга олддог бүх оролцогчдыг олохыг хүсчээ.

Тавас програмчлалд сайн биш учир таныг туслахыг гуйжээ.

Оролт

Эхний мөрөнд нэг ширхэг бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 2 × 10^{5}$) өгөгдөнө.

Дараагийн $n$ ширхэг мөрний $i$ дэхь мөрөнд $2$ ширхэг бүхэл тоо болох $i$ дэхь тоглогчийн хурдууд буюу $s_{i}$ ба $r_{i}$ ($1 ≤ s_{i}, r_{i} ≤ 10^{4}$) өгөгдөнө.

Гаралт

Гаралтын ганц мөрөнд ялагч болох боломжтой тоглогчдийн дугааруудыг өсөх дарааллаар хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
3
1 3
2 2
3 1
Гаралт
1 2 3 
Оролт
3
1 2
1 1
2 1
Гаралт
1 3 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...