B. Тавас ба Саддас

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэг удаа Тавас дахиад л усгүйгээр кофены нунтаг идэж эхэлжээ! Кеоне түүнд энэ аймшигтай үнэртэж байна гэж хэлсэн боловч тэр больсонгүй. Тиймээс Кеоне өөрийн ухаалаг найз Саддасдаа Тавасыг хашраагаад өгөөч гэж хэлэв. Саддас Тавасын чихэвчийг аваад "Хэрвээ чи дараах бодлогыг бодож чадвал би чамд чихэвчийг чинь буцааж өгнө" гэж хэлжээ.

Бодлого:

Чамд азтай тоо $n$ өгөгдсөн байна. Аравтын бичиглэлдээ $4$ болон $7$-ын цифрүүдийг л агуулдаг эерэг бүхэл тоонууд бол азтай тоонууд юм. Жишээлбэл $47$, $744$, $4$ азтай тоонууд, харин $5$, $17$, $467$ азтай тоонууд биш юм.

Бүх азтай тоонуудыг өсөх дарааллаар эрэмбэлсэн бол $n$ тоо хэддүгээрт ($1$-ээс эхлэн дугаарлана) байх вэ?

Тавас Саддас шиг ухаантай биш учраас энэ бодлогыг бодож өөрийн чихэвчээ эргүүлэн авахад туслаач гэж танаас хүсэж байна.

Оролт

Оролтод азтай тоо $n$-г ($1 ≤ n ≤ 10^{9}$) агуулсан нэг мөр байна.

Гаралт

Бүх азтай тоонууд дундаас $n$ тоо хэддүгээрт байхыг хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4
Гаралт
1
Оролт
7
Гаралт
2
Оролт
77
Гаралт
6
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...