A. Тавас ба Напас

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өнөөдөр Тавас шалгалтынхаа дүнг сонссон ба бүхэл тоогоор илэрхийлэгдэх шалгалтын оноог найз охин Напастай хуваалцахыг хүсчээ.

Түүний гар утас Tavdroid үйлдлийн системтэй ба товчлуур дээр нь ямар ч цифр байдаггүй юм. Тиймээс түүнд өөрийн оноогоо Напасруу текстээр явуулахаас өөр сонголт байсангүй.

Тэр дахиад л кофег устай холилгүй дангаар нь идчихсэн учраас одоогоор юм бодох ямар ч хүсэлгүй байв. Таны даалгавар бол юу бичихийг нь түүнд хэлж өгч туслах юм.

Оролт

Тавасын оноо болох $s$ ($0 ≤ s ≤ 99$) бүхэл тоог оруулна.

Гаралт

Зураас ("-") болон Англи жижиг үсэгнүүдээс бүрдсэн нэг тэмдэгт мөр хэвлэнэ. Зай хэвлэж болохгүй.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
6
Гаралт
six
Оролт
99
Гаралт
ninety-nine
Оролт
20
Гаралт
twenty

Тэмдэглэл

Англи тооны талаарх бүх мэдээллийг дараах холбоосоор аваарай: http://en.wikipedia.org/wiki/English_numerals

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...