F. Энгийн нонограм

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Таны даалгавар бол $5 × 20$-оос ихгүй хэмжээтэй нонограм дээр ажилладаг програм бичих юм.

Нонограмын нүд бүр нь цагаан эсвэл хар өнгөтэй байна. Нонограмыг байгуулахдаа мөр болон багануудын талаарх мэдээллийг үндэслэн байгуулна. Мөр болон багана бүрд байх үргэлжилсэн хар нүднүүдийн тоог зааж өгсөн байдаг.

Жишээлбэл, хэмжээ нь $n = 3, m = 5$, бөгөөд мөрүүдийн үргэлжилсэн хар хэсгийн тоо нь: $[2, 3, 2]$, багануудын үргэлжилсэн хар хэсгийн тоо нь: $[1, 0, 1, 2, 1]$ бол шийд нь дараах байдалтай харагдана:

Тест бүр яг нэг шийд олддог байхаар өгөгдөнө.

Оролт

Оролтын эхний мөрөнд мөрийн тоо болох $n$ бүхэл тоо, баганын тоо болох $m$ ($1 ≤ n ≤ 5, 1 ≤ m ≤ 20$) бүхэл тоонууд байна.

Хоёр дахь мөрөнд $n$ ширхэг $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ бүхэл тоонууд байх ба $a_{i}$ нь $i$-р мөр дэхь үргэлжилсэн хар нүднүүдийн тоо юм.

Үүнтэй адилаар гуравдугаар мөрөнд $m$ ширхэг $b_{1}, b_{2}, ..., b_{m}$ бүхэл тоонууд байх ба $b_{i}$ нь $i$-р багана дахь үргэлжилсэн хар нүднүүдийн тоо юм.

Хамгийн багадаа нэг шийд заавал байна.

Гаралт

Боломжит шийдийг хэвлэнэ. $m$ ширхэг тэмдэгтүүдээс бүрдсэн $n$ мөрүүд хэвлэх ёстой. Ингэхдээ цагаан нүдийг "." тэмдгээр, хар нүдийг "*" тэмдгээр илэрхийлнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3 5
2 3 2
1 0 1 2 1
Гаралт
*.**.
*.*.*
*..**
Оролт
3 3
2 1 2
2 1 2
Гаралт
*.*
.*.
*.*
Оролт
3 3
1 0 1
2 2 2
Гаралт
***
...
***
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...