F. Өөрчилж нууцлах

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Поликарп тэмдэгт мөрийг өөрчилж нууцлах шинэ арга нээжээ. Бидэнд Англи цагаан толгойн жижиг үсгүүдээс тогтох $T$ тэмдэгт мөр байгаа гэж үзье. Англи цагаан толгойн зарим жижиг үсгүүдийг хос хосоор нь бүлэглэе (үсэг бүр хамгийн ихдээ нэг бүлэгт орно). Дараа нь $T$-ийн үсэг бүрийг хэрэв тухайн үсэг ямар нэгэн үсэгтэй хос болсон байвал тэр үсгээр сольё. Жишээлбэл ($l, r$), ($p, q$) ба ($a, o$) гэж бүлэглэсэн бол "parallelogram" гэсэн үг дээрх зарчим ёсоор "qolorreraglom" гэсэн үг болох юм.

Поликарп $S$ ба $T$ гэсэн тэмдэгт мөрийг авч үзжээ. Тэрээр дээрхтэй ижил нууцлах зарчмаар $S$ тэмдэгт мөрийн ямар нэгэн дэд тэмдэгт мөрийг өөрчлөн $T$ тэмдэгт мөрийг гаргаж болох эсэхийг бодож үзжээ. $S_{m_{i}}S_{m_{i} + 1}... S_{m_{i} + |T| - 1}$ гэсэн $S$-ийн дэд тэмдэгт мөрийг нууцлах замаар $T$ тэмдэгт мөрийг гаргаж чаддаг байх бүх $m_{i}$ ($1 ≤ m_{i} ≤ |S| - |T| + 1$) дугаарыг ол.

Оролт

Эхний мөрөнд $S$ болон $Т$ тэмдэгт мөрүүдийн уртыг илэрхийлэх $|S|$ ба $|T|$ ($1 ≤ |T| ≤ |S| ≤ 2 \cdot 10^{5}$) тоонууд өгөгдөнө.

Хоёр болон гурав дахь мөрөнд $S$ ба $T$ тэмдэгт мөрүүд байна. Тэмдэгт мөр бүр зөвхөн Англи цагаан толгойн жижиг үсгүүдээс тогтоно.

Гаралт

Тохиромжтой дугааруудын тоо $k$-г хэвлэ.

Дараагийн мөрөнд тохиромжтой дугааруудыг илэрхийлэх $m_{1}, m_{2}, ..., m_{k}$ тоонуудыг өсөх дарааллаар хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
11 5
abacabadaba
acaba
Гаралт
3
1 3 7
Оролт
21 13
paraparallelogramgram
qolorreraglom
Гаралт
1
5
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...