Codeforces Round #803 (Div. 2)
21:12:35 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
I. Ялгаатай хувьсагчид
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Эерэг бүхэл тоо утга авах $N$ ширхэг $X_{1}, ..., X_{N}$ гэсэн хувьсагчид өгөгдөв. Эдгээрийн утгуудад $K$ ширхэг нөхцөл тавив. Нөхцөл бүр "$X_{i_{1}}, X_{i_{2}}, ..., X_{i_{M}}$ утгууд ялгаатай байх ёстой" гэсэн хэлбэртэй байна.
Эдгээр хувьсагчдын авч болох утгуудын жагсаалт дундаас $max(X_{i})$ утгаа авах хувьсагчдын тоо нь хамгийн бага байх утгуудыг сонгоё. Эдгээрээс толь бичгийн эрэмбээрээ хамгийн багыг нь хэвлэ.
Оролт
Эхний мөрөнд хувьсагчдын тоо болон хязгаарлалтын тоог илэрхийлэх $N$ ба $K$ ($2 ≤ N ≤ 10$, $1 ≤ K ≤ 100$) гэсэн бүхэл тоонууд байна.
Дараагийн $K$ мөрөнд нөхцлүүд дараах форматаар байх болно: Мөрийн эхэнд байрлах тоо $M$ нь нөхцөл тавигдах хувьсагчдын тоог илэрхийлнэ. Түүний араас $M$ ширхэг $i_{1}, ..., i_{M}$ тоонууд байх ба эдгээр нь тавигдах нөхцөлд буй хувьсагчдын дугаарууд юм. ($1 ≤ i_{j} ≤ N$). Тавигдах нөхцөл бүрт буй дугаарууд ялгаатай байна.
Гаралт
Тавигдсан нөхцлүүдийг хангах $X_{1}, X_{2}, ..., X_{N}$ хувьсагчдыг зайгаар тусгаарлан нэг мөрөнд хэвлэ.
Орчуулсан: Бат-Од
Жишээ тэстүүд
Оролт
2 1 2 1 2
Гаралт
1 2
Оролт
3 2 2 1 2 2 2 3
Гаралт
1 2 1