Codeforces Round #696 (Div. 2)
13:34:11 |
H. Гурвалжин доторх цэгүүд
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Хавтгай дээр эерэг бүхэл тоон координатуудтай цэгүүдийн олонлог өгөгдсөн байна. Өгөгдсөн бүх цэгүүдийг дотроо агуулсан байх $(0, 0)$, $(A, 0)$, $(0, B)$ координатууд дээр оройтой хамгийн бага талбайтай гурвалжныг ол. $А$ ба $В$ нь эерэг бүхэл тоонууд бөгөөд гурвалжны ирмэг дээрх цэгүүдийг дотор талд байна гэж үзнэ.
Оролт
Эхний мөрөнд цэгүүдийн тоо болох бүхэл $N$ $(1 ≤ N ≤ 100)$ тоо байна. Дараа нь цэгүүдийн координатуудыг илэрхийлсэн $X$ ба $Y$ $(1 ≤ X, Y ≤ 100)$ тоонуудын хосуудыг агуулсан $N$ ширхэг мөр байна. Эдгээр бүх цэгүүд нь хоорондоо ялгаатай байна.
Гаралт
Гурвалжны хамгийн бага талбайн утгыг хэвлэнэ. Хариу нь $10^{−4}$-ээс багаар зөрж болно.
Орчуулсан: Э.Оргил-Эрдэнэ
Жишээ тэстүүд
Оролт
2 1 1 1 3
Гаралт
6.0
Оролт
2 2 1 1 2
Гаралт
4.5