Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
D. Олонлогийн хасах үйлдэл
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Танд $1$-ээс $1000$ хүртэлх тоонуудыг агуулсан $1000$ элементтэй олонлог өгөгджээ. Бас энэхүү анхны олонлогоос хасагдах ёстой хэдэн олонлог нэмж өгөв. Олонлогийг хасахдаа олонлогийн элемент бүрийг анхын олонлогоос хасах ёстой. Хасах олонлог нь $A$-аас $B$ хүртэл бүхэл тоонуудын олонлог болгон илэрхийлэгдэнэ (үүнд $A$ болон $B$ нь орно). Бүх олонлогийг хассаны дараах үлдсэн тоонуудыг хэвлэ.
Оролт
Оролтын эхний мөрөнд нийт хасах олонлогийн тоо буюу нэг бүхэл тоо $N$ ($0 ≤ N ≤ 100$). Дараагийн $N$ мөрөнд хасах олонлогийн эхний болон төгсгөлийн хил болох $A$ ба $B$ бүхэл тоонууд өгөгдөнө. Олонлогууд хоорондоо огтлолцож болно. Олонлогууд зөвхөн тоонуудаас бүтнэ.
Гаралт
Эхлээд үлдсэн олонлогийн элементүүдийн тоо дараа нь үлдсэн олонлог дахь элементүүдийг зайгаар тусгаарлан хэвлэнэ.
Орчуулсан: Энхлут
Жишээ тэстүүд
Оролт
2 1 900 902 999
Гаралт
2 901 1000
Оролт
3 1 500 200 746 150 1000
Гаралт
0