Codeforces Round #803 (Div. 2)
05:51:30 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
B. Дотроос нь хөрвүүлсэн тэмдэгт мөр
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Танд $s_{1}...s_{2n}$ гэсэн тэгш тооны тэмдэгтүүдтэй $S$ тэмдэгт мөр өгөгдсөн байна. Та энэ тэмдэгт мөр дээр дараах үйлдлүүдийг хийх хэрэгтэй:
- $s_{1}...s_{n}$ ба $s_{n + 1}...s_{2n}$ болгож дундуур нь хуваана
- Хуваасан хоёр хэсгээ $s_{n}..s_{1}$ ба $s_{2n}..s_{n + 1}$ болгож тэмдэгтүүдийг хөрвүүлнэ
- Үүссэн тэмдэгт мөрүүдийг хооронд нь нийлүүлж $s_{n}...s_{1}s_{2n}...s_{n + 1}$ болгоно.
Эдгээр үйлдлийг хийсний дараах үр дүнг хэвлэнэ.
Оролт
Оролтын нэг мөрөнд Латин жижиг үсэгнүүдээс бүрдсэн тэмдэгт мөрийг оруулна. Тэмдэгт мөрийн тэмдэгтүүдийн тоо нь $2$-оос $20$-ийн хооронд байх бөгөөд заавал тэгш тоотой байна.
Гаралт
Дээр тодорхойлсон үйлдлүүдийг хийсний дараа үр дүнд үүссэн тэмдэгт мөрийг хэвлэнэ.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
codeforces
Гаралт
fedocsecro
Оролт
qwertyasdfgh
Гаралт
ytrewqhgfdsa
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...