A. Квадрат тэгшитгэл

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд бүхэл тоон коэффициентуудтай $A \cdot X^{2} + B \cdot X + C = 0$ квадрат тэгшитгэл өгөгдсөн байна. Энд $A ≠ 0$ байх бөгөөд уг тэгшитгэл хамгийн багадаа нэг язгууртай байна. Тэгшитгэлийн язгууруудыг хэвлэнэ үү.

Оролт

Зайгаар тусгаарлагдсан $A, B$, $C$ ($-1000 ≤ A, B, C ≤ 1000, A ≠ 0$) гурван бүхэл тоог нэг мөрөнд оруулна.

Гаралт

Тэгшитгэлийн язгууруудыг өсөх дарааллаар хэвлэнэ. Хэрвээ тэгшитгэл нэг язгууртай бол түүнийг нэг удаа л хэвлэнэ. Системийн хариунаас $10^{-4}$-ээс багаар зөрж болно.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1 -2 1
Гаралт
1
Оролт
1 0 -1
Гаралт
-1 1
Оролт
2 -3 1
Гаралт
0.5 1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...