Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
B. Блогийн зураг
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Нэгэн олон нийтийн блог сайт оруулсан зургуудыг дараах байдлаар засдаг. Түүнийг тэгш өнцөгт хэлбэртэй ба урт өргөний харьцаа (өөрөөр хэлбэл урт/өргөн бутархай) $0,8$-аас $1,25$-ын (захын утгуудтай тэнцүү байж болно) хооронд байхаар тайрдаг. Үүнээс гадна тайрсан зургийн ядаж нэг тал нь 2-ын ямар нэгэн зэрэгтэй (ямар нэг бүхэл тоо $x$-ийн хувьд $2^x$ урттай байх) тэнцүү байх ёстой. Эдгээр дүрмээр тайрах хэмжээг яг тодорхой заах боломжгүй бол тайраад үлдсэн талбай хамгийн их байх боломжийг нь сонгодог. Мэдээж хоёр тал нь бүхэл тоо байхаар тайрах ёстой. Хэрвээ энэ бодлого нь хэд хэдэн хариутай бол хамгийн их өндөртэйг нь сонго.
Оролт
Эхний мөр оруулсан зурагны өндөр, өргөн болох $h$, $w$ ($1 ≤ h, w ≤ 10^9$) хос бүхэл тоог агуулна.
Гаралт
Тайрсан талбайн өндөр, өргөн болох хоёр бүхэл тоог хэвлэ.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
2 1
Гаралт
1 1
Оролт
2 2
Гаралт
2 2
Оролт
5 5
Гаралт
5 4