C. Шилэн сийлбэр

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Леонид шилэн сийлбэрчин (шилийг зүсэж янзлан гайхамшигтай бүтээл бүтээдэг хүн) болохыг хүсдэг. Түүнд $w × h$ (миллиметр) хэмжээтэй тэгш өнцөгт хавтгай шил, алмаазан шил таслагч болон маш их урам зориг байна.

Түүнд дэмий үрэх цаг байхгүй учраас сийлбэрийн техникээр дадлага хийхээр шийджээ. Үүний тулд тэр хавтгайд босоо болон хэвтээ чиглэлээр зүсэлтүүд хийнэ. Энэ үйлдлийн үр дүнд илүү жижиг тэгш өнцөгт шилний хэсгүүд үүснэ. Леонид шинээр бий болсон шилний хэсгүүдийг хөдөлгөхгүй. Тиймээс нэг зүсэлтээр дайран өнгөрч байгаа шилний хэсэг бүр илүү жижиг хэсгүүдэд хуваагдана гэсэн үг.

Леонид хуваалт бүрийн дараа одоо байгаа шилний хэсгүүдийн хамгийн том хэсгийн талбайг тодорхойлохыг хичээж байна. Шилний хэсгүүд улам нэмэгдэх учраас энэ асуудалд илүү их хугацаа зарцуулах болчихоод байгаа юм.

Тиймээс Леонид ажлаа хуваахыг санал болгож байна. Тэр шилнүүдийг зүсэх бөгөөд та зүсэлт бүрийн дараах хамгийн том хэсгийн талбайг олох юм. Та зөвшөөрч байна уу?

Оролт

Эхний мөрөнд $w, h, n$ ($2 ≤ w, h ≤ 200 000$, $1 ≤ n ≤ 200 000$) гурван бүхэл тоо байна.

Дараагийн $n$ мөрүүд зүсэлтийн тайлбарыг агуулна. Тайлбар бүр нь "H $y$" эсвэл "V $x$" хэлбэртэй байна. "H $y$" бол Леонид анхны хавтгай шилний доод ирмэгээс $y$ ($1 ≤ y ≤ h-1$) миллиметр хөндлөн зүссэн. "V $x$" бол анхны хавтгай шилний зүүн ирмэгээс $x$ ($1 ≤ x ≤ w-1$) миллиметр босоо зүссэн. Леонид хоёр адилхан зүсэлт хийж чадахгүй гэдэг нь баталгаатай юм.

Гаралт

Зүсэлт бүрийн дараах боломжит хамгийн том шилний хэсгийн талбайг тусдаа мөрүүдэд миллиметр квадрат хэмжээгээр хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4 3 4
H 2
V 2
V 3
V 1
Гаралт
8
4
4
2
Оролт
7 6 5
H 4
V 3
V 5
H 2
V 1
Гаралт
28
16
12
6
4

Тэмдэглэл

Эхний жишээний зураг:

Хоёр дахь жишээний зураг:

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...