Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
A. Цаасаар тоглосон нь
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Вася Математикийн хичээл дээрээ сууж байгаад уйдсан тул $a × b$ тэгш өнцөгт хэлбэртэй хуудас цаасаар оригами хийхээр болжээ ($a>b$). Оригами хийх эхний алхам бол ихэвчлэн тэгш өнцөгт цаасыг нэг талыг нь тэнцүүлэн нугалж, илүүдэл хэсгийг хайчлан авч квадрат хэлбэртэй цаас гаргаж авах байдаг.
Квадрат цаасаар цаасан усан онгоц хийснийхээ дараа Вася үлдсэн $(a-b) × b$ цаас руу харлаа. Тэгээд түүнд уг цаасаар оригами хийдэг аргаар цаасыг ашиглах, тэгээд үлдсэн (хэрэв үлдвэл) цаасыг мөн адил ашиглах, тэгээд үлдсэнийг гэх мэтээр ашиглах нэгэн санаа төржээ. Тэгсээр байгаад сүүлд нь түүнд квадрат хэлбэртэй цаас үлдсэн байсан ба тэр сүүлийн усан онгоцоо хийгээд зогсох болжээ.
Хичээлийн үеэр Вася хэдэн усан онгоц хийхийг тодорхойлж чадах уу?
Оролт
Нэг мөрөнд цаасны анхны хэмжээг харуулах $a$, $b$ ($1≤b
Васягийн хийх усан онгоцны тоог харуулах бүхэл тоог хэвлээрэй.Гаралт
Орчуулсан: Солонго
Жишээ тэстүүд
Оролт
2 1
Гаралт
2
Оролт
10 7
Гаралт
6
Оролт
1000000000000 1
Гаралт
1000000000000
Тэмдэглэл
Эхний болон хоёр дахь жишээний зураг.