C. Ом Ном ба Чихэр

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өхөөрдөм жижигхэн мангас Ом Ном чихэрэнд маш их дуртай. Нэг өдөр тэрээр чихэр идэх гэтэл жижигхэн даалгавартай тулгарчээ. Хэрвээ та түүний оронд байсан бол яах байсэн бэ?

Нэг өдөр Ом Ном өөрийн найз Эваны гэрт ирэхэд найз нь байхгүй байсан бөгөөд харин оронд нь 2 цүнхтэй чихэрнүүд байжээ. Эхний цүнх нь дан цэнхэр чихрээр дүүрсэн харин 2 дахь цүнх нь дан улаан чихрээр дүүрсэн байна. Ом Ном улаан чихэр болгон $W_{r}$ грам жинтэй, цэнхэр чихэр болгон $W_{b}$ грам жинтэй гэдгийг мэднэ. Нэг ширхэг улаан чихрийг идэх юм бол $H_{r}$ нэгж баяр хөөртэй болдог бол харин нэг ширхэг цэнхэр чихэр идвэл $H_{b}$ нэгж баяр хөөр нэмэгддэг.

Чихэр бол дэлхий дээрх хамгийн чухал зүйл гэхдээ хэт их идэх нь тийм ч сайн биш. Ом Ном $C$ грамаас илүү жинтэй чихэр идвэл өвддөг. Ом Ном чихрийн үлдэгдэл үлдээх нь зүй бус явдал гэж үздэг учраас тэр нэг чихрийг идэж эхэлвэл заавал бүхэлд нь идэж дуусгадаг. Ом Ном математикдаа сайн учраас хамгийн их нэгж баяр хөөртэй байхаар аль төрлийн чихэрнээс хэдийг идэх ёстойг хурдан гэгч нь олжээ. Та түүн шиг байж чадах уу? Энд цүнх болгонд Ом Номын идэж болохоос их хэмжээний чихэр байгаа гэж тооцно.

Оролт

Эхний мөрөнд 5 ширхэг бүхэл тоонууд $C, H_{r}, H_{b}, W_{r}, W_{b}$ ($1 ≤ C, H_{r}, H_{b}, W_{r}, W_{b} ≤ 10^{9}$) өгөгдөнө.

Гаралт

Ом Номын чихэрнээс авч чадах хамгийн их баяр хөөрийн нэгж болох нэг бүхэл тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
10 3 5 2 3
Гаралт
16

Тэмдэглэл

Жишээнд Ом Ном төрөл болгонос 2 ширхэг чихэр идэж болно. Ингэсэнээр $16$ нэгж баяр хөөртэй болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...