B. Ом Ном ба харанхуй хүрээлэн

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ом Ном бол "Олсыг тасал" тоглоомын баатар юм. Тэрээр хүрээлэнгийн нөгөө талд байдаг найзуудтайгаа уулзах дуртай ухаалаг жижигхэн мангас юм. Гэсэн хэдий ч харанхуй хуучин хүрээлэн аймшиггүй Ом Номыг хүртэл айлгаж дөнгөх ажээ. Тиймээс тэрээр чамайг туслахыг хүсчээ.

Хүрээлэн замаар холбогдсон $2^{n + 1} - 1$ ширхэг талбайгаас тогтох юм Өөрөөр хэлбэл хүрээлэнг $n$ өндөртэй хоёртын модоор илэрхийлж болох юм. Энгийнээр хэлбэл хүрээлэн рүү орсон хэсэг $1$ дугаарын талбайд байна. Харин гарах хэсгүүд нь $2^{n}, 2^{n} + 1, ..., 2^{n + 1} - 1$ дугаарын талбайнуудад байх ба эдгээр гарцууд Ом Номын найзуудад хүргэнэ. $i$ $(2 ≤ i < 2^{n + 1})$ дугаарын талбай бүрээс $\lfloor \frac{i}{2}\rfloor$ дугаарын талбай хүрэх зам бий. Тиймээс хүрээлэнгийн орох хэсгээс аль ч гарц руу $n$ зам туулан очих боломжтой.

Үдшийн цагаар замыг гэрэлтүүлэхийн тулд хүрээлэнгийн манаач зам бүр дээр гэрэл суурилуулжээ. $i$ дугаарын талбайгаас $\left\lfloor\frac{i}{2}\right\rfloor$ дугаарын талбай хүрэх замд $a_{i}$ гэрэл байгаа.

Ом Ном замдаа гэрэл тоолох дуртай. Ом Ном хүрээлэнд буй аалзнуудаас айдаг учраас цөөхөн гэрэлтэй замаар явах дургүй. Тэрээр найзууд дээрээ очих зам тус бүрт ижил тооны гэрэл тааралддаг байхыг хүсчээ. Гагцхүү энэ л түүнийг аюулгүй мэт санагдуулах ажээ.

Тэрээр чамайг нэмэлт гэрэл суурилуулахыг хүсчээ. Хүрээлэнгийн орох хэсгээс аль ч гарах хэсэг рүү явах замд ижил тооны гэрэл байдаг байхаар хамгийн цөөндөө хэчнээн гэрэл суурилуулах ёстойг ол. Чи аль ч замд хэчнээн ч гэрэл нэмж болно.

Оролт

Эхний мөрөнд гарах зам хүртэл хэчнээн зам туулах ёстойг илэрхийлэх $n$ ($1 ≤ n ≤ 10$) гэсэн бүхэл тоо байна.

Дараагийн мөрөнд анх байсан гэрлүүдийн тоог илэрхийлэх $a_{2}, a_{3}, ... a_{2^{n + 1} - 1}$ гэсэн $2^{n + 1} - 2$ ширхэг тоо байх ба $a_{i}$ нь $i$ болон $\left\lfloor\frac{i}{2}\right\rfloor$ дугаарын талбайг холбосон замын дагуу байрлах гэрлийн тоог илэрхийлнэ. $a_{i}$ нь $100$-аас хэтрэхгүй эерэг бүхэл тоо байна.

Гаралт

Ом Номыг аюулгүй байлгахын тулд хамгийн багадаа хэчнээн гэрэл нэмэх ёстойг хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
2
1 2 3 4 5 6
Гаралт
5

Тэмдэглэл

Жишээг зургаар тайлбарласан байна. Ногоон өнгийн гэрэл нэмэлт гэрлийг илэрхийлнэ.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...