A. Хулгайчдын хаан

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Энэ бодлого нь "Хулгайчдын хаан" хэмээх тоглоомын хялбаршуулсан загвар юм.

ZeptoLab-ын "Хулгайчдын хаан" хэмээх шинэ тоглоомын зорилго нь өөрийн дүрийг удирдан замд таарах урхи болон саад тотгоруудаас зайлсхийн явсаар алттай хайрцганд хүрэх явдал юм.

Сонирхолтой нь та ч гэсэн өөрийн гэсэн үеийг зохиомжлох боломжтой. Бусад тоглогч таны зохиомжилсон үеийг мөн тоглож болно.

Үеийг дараах энгийн байдлаар загварчлая: ижил өндөрт байрлах $n$ ширхэг хэрчим байна. Хэрчим бүр дээр нь зогсох боломжтой тавцан эсвэл дээр нь зогсоход унадаг урхи бүхий нүхний аль нэг нь байна. Бүх хэрчим ижил урттай. Тавцанг "*"-ээр, урхийг "."-ээр тэмдэглэнэ.

Үеийг хурдан давахын тулд угсраа харайлтуудыг гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Угсраа харайлтыг томъёогоор илэрхийлвэл: тоглоомын гол дүр $i_{1}$-р тавцан дээр байхад $i_{2}-i_{1}=i_{3}-i_{2}=...=i_{k}-i_{k-1}$ бол тэр $i_{1}

Хэрэв ижил $4$ угсраа харайлтыг гүйцэтгэж болох бол, өөрөөр хэлбэл $i_{1}, i_{2}, ..., i_{5}$ гэсэн $5$ тавцангаас бүрдсэн цуваа байдаг бөгөөд уг цувааны тавцан хоорондох зай ижил урттай бол энэ үеийг сайн гэж нэрлэе. Үеийн загвар өгөгдөхөд сайн эсэхийг шалгана уу.

Оролт

Эхний мөр үеийн хэрчмүүдийн тоог харуулах $n$ ($1 ≤ n ≤ 100$) бүхэл тоог агуулна. Дараагийн мөр $n$ ширхэг "*" ба "." тэмдэгт бүхий тэмдэгт мөрөөр илэрхийлэгдэх үеийн загварыг агуулна.

Гаралт

Хэрэв өгөгдсөн загвар сайн үе бол "yes" гэж хэвлээрэй. Эсрэг тохиолдолд "no" гэж хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
16
.**.*..*.***.**.
Гаралт
yes
Оролт
11
.*.*...*.*.
Гаралт
no

Тэмдэглэл

Эхний жишээнд та $2, 5, 8, 11, 14$ тавцан дээгүүр угсраа харайлт хийх боломжтой байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...