B. Паша ба тэмдэгт мөр

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Паша төрсөн өдрөөрөө латин жижиг үсэгнүүдээс бүрдсэн $s$ тэмдэгт мөр бэлгэнд авчээ. Тэмдэгт мөр дэх үсэгнүүдийг зүүнээс баруун руу $1$-ээс $|s|$ хүртэл дугаарлав. Энд $|s|$ ээр өгөгдсөн тэмдэгт мөрийн уртыг тэмдэглэв.

Пашад төрсөн өдрийн бэлэг нь нэг их таалагдаагүй тул тэр үүнийг өөрчлөхөөр шийдэв. Төрсөн өдрийнхөө дараа тэрээр $m$ өдрийг үүнийг өөрчлөхөд зарцуулах ба өдөр бүр тэрээр $a_{i}$ дугаар дахь үсгээс $|s| - a_{i} + 1$ дугаар дахь үсэг хүртэлх тэмдэгт мөрийг сонгож аваад үүнийг хойноос нь урагш урвуулан хувиргана. (Энд үргэлж $2 \cdot a_{i} ≤ |s|$ байна).

$m$ өдрийн дараах Пашагийн тэмдэгт мөрийг тодорхойлно уу.

Оролт

Эхний мөрөнд Пашагийн бэлгэнд ирсэн латин жижиг үсгээс бүрдсэн $s$ тэмдэгт мөр. $(2 ≤ |s| ≤ 2 \cdot 10^{5})$

Хоёр дахь мөрөнд Пашагийн тэмдэгт мөрөө өөрчлөх өдрийн тоо буюу $m$ ($1 ≤ m ≤ 10^{5}$) бүхэл тоо өгөгдөнө.

Гурав дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан $m$ ширхэг $a_{i}$ ($1 ≤ a_{i}; 2 \cdot a_{i} ≤ |s|$) элементүүд өгөгдөнө. (Энд $a_{i}$-ээр Паша $i$ дэх өдөр хувиргах үсэгний дугаарыг тэмдэглэв.)

Гаралт

Гаралтын эхний мөрөнд $m$ өдрийн дараах Пашагийн тэмдэгт мөрийг хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
abcdef
1
2
Гаралт
aedcbf
Оролт
vwxyz
2
2 2
Гаралт
vwxyz
Оролт
abcdef
3
1 2 3
Гаралт
fbdcea
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...