C. Нэрээ хайсан нь

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Марс гарагийн хүүд $s$ гэдэг нэр өгчээ. Энэхүү нэрийг эцэг эх нь түүний удахгүй болох төрсөн өдөрт зориулж өгчээ. Одоо тэрээр өөрийн нэрийг хаана ч харсан баярладаг. Хэрвээ хүү тэмдэгт мөрнөөс тэг эсвэл түүнээс олон тооны үсэгийг арилган өөрийн нэрийг гарган авч чадвал баярлана (үүнд үлдсэн үсэгнүүд байрлалаа хадгалан үлдэнэ). Жишээ нь: хэрвээ $s$ = "aba" бол "baobab", "aabbaa", "helloabahello" тэмдэгт мөрүүд түүнийг баярлуулж чадна. Харин "aab", "baaa", "helloabhello" эдгээр нь баярлуулахгүй юм.

Харин баяртай байхаас илүү зүйл нь жаргалтай байх бөгөөд энэ нь $2$ удаа баяртай байхтай ижил юм. Тиймээс $t$ тэмдэгт мөрийг бэлгэнд авахад түүнийг $2$ хэсэгт (баруун ба зүүн хэсэг) хуваахад хэсэг бүр түүнийг баярлуулж байвал тэр аз жаргалтай болох юм.

Өгөгдсөн нөхцөлд тохируулан $t$ тэмдэгт мөрийг хоёулангаас нь $s$-г гарган авч болдог байх $2$ хэсэгт хэдэн янзаар хувааж болохыг тодорхойл.

Оролт

Эхний мөрөнд $s$ тэмдэгт мөр Англи жижиг үсэг хэлбэрээр байрлана. Тэмдэгт мөрний урт $1$-ээс $1000$-ийн хооронд байна.

Хоёр дахь мөрөнд $t$ тэмдэгт мөр Англи жижиг үсэг хэлбэрээр байрлана. $t$ тэмдэгт мөрийн урт $1$-ээс $10^{6}$-ийн хооронд байна.

Гаралт

Хэсэг бүр нь хүүг баярлуулж чадах $2$ хэсэгт $t$ тэмдэгт мөрийг хэдэн янзаар хуваах боломжийн тоог хэвлэ.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
aba
baobababbah
Гаралт
2
Оролт
mars
sunvenusearthmarsjupitersaturnuranusneptune
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...