B. Зураг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэгэн үдэшлэг дээр $n$ найзууд уулзалдав. Тэд уулзалгүй үнэхээр их удсан учраас хамтдаа зураг авахуулахаар шийджээ.

Энгийнээр хэлбэл зураг авах үйл явцыг дараах байдлаар тодорхойлж болно. Зураг дээр гарч буй найз бүр зургийн тэгш өнцөгт пикселийг эзэлнэ: тэдгээрийн $i$-р найз нь $w_{i}$ өргөнтэй, $h_{i}$ өндөртэй тэгш өнцөгт пиксел эзэлнэ. Зурган дээр хүн бүр нэг мөрөнд зогсоно, тиймээс зургаа авахуулж буй бүх найзуудыг оролцуулсан зургийн хамгийн бага пикселийн хэмжээ нь $W × H$ байна. Энд $W$ нь зургаа авахуулж буй бүх найзуудын өргөний нийлбэр бол $H$ нь зургаа авахуулж буй бүх найзуудын хамгийн их өндөртэй нь юм.

Найзууд нийт $n$ ширхэг зураг авахуулсан ба $j$-р ($1 ≤ j ≤ n$) зураг дээр $j$-р найзаас бусад бүх найзууд орсон байна. Учир нь $j$-р найз зураг авч байгаа.

Зураг бүрийн пикселийн хамгийн бага хэмжээг хэвлэ.

Оролт

Эхний мөрөнд найзуудын тоо болох $n$ ($2 ≤ n ≤ 200000$) бүхэл тоо байна.

Дараа нь $n$ ширхэг мөр байна: $i$-р мөрөнд $i$-р найзын талаарх мэдээлэл байна. Энэ мөрөнд $w_{i}, h_{i}$ ($1 ≤ w_{i} ≤ 10, 1 ≤ h_{i} ≤ 1000$) бүхэл тоон хос байх ба эдгээр нь харгалзан тэгш өнцөгт пикселийн өргөн болон өндөр юм.

Гаралт

Зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг $b_{1}, b_{2}, ..., b_{n}$ бүхэл тоонууд хэвлэх ба $b_{i}$ нь $i$ дүгээр найзаас бусад бүх найзыг агуулсан зургийн хамгийн бага пикселийн нийт тоо юм.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3
1 10
5 5
10 1
Гаралт
75 110 60 
Оролт
3
2 1
1 2
2 1
Гаралт
6 4 6 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...