A. Дахин нийтэлсэн мэдээнүүд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэгэн өдөр Поликарп өөрийн Codeforces-н профайлын өнгөний талаар санал асуулга явуулахаар нийгмийн сүлжээнд нэгэн хөгжилтэй зургийг нийтэлжээ. Түүний олон найзууд энэхүү наргиаг Поликарпын профайл дээрээс дахин мэдээллэж (re-post) эхэлжээ. Тэдгээрийн зарим нь дахин мэдээлсэн мэдээг мэдээлэх маягаар цааш тараажээ.

Эдгээр үйлдлүүд нь "name1 reposted name2" шиг тэмдэгт мөрийн дараалал маягаар өгөгдөх бөгөөд name2-н мэдээний сурвалжаас name1 дахин нийтэлсэн гэсэн утгатай юм. "name1 reposted name2" тэмдэгт мөр бүрийн хувьд энэхүү мэдээг "name1" нэртэй хэрэглэгч хараахан нийтлээгүй байгаа, харин "name2" нэртэй хэрэглэгч мэдээг аль хэдийнээ нийтэлчихсэн байгаа. Поликарп "Polycarp" гэж бүртгэгдсэн байгаа ба наргиаг хамгийн анх зөвхөн өөрийнхөө профайл дээр нийтэлсэн байна.

Поликарп дахин нийтэлсэн мэдээнүүдийн хамгийн урт холбоогоор наргианы тархалтыг хэмжинэ. Поликарпын наргианы тархалтыг хэвлэ.

Оролт

Оролтын эхний мөрөнд дахин нийтэлсэн мэдээнүүдийн тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 200$) бүхэл тоо байна. Үүний дараа тэдний нийтэлсэн дарааллаар дахин нийтэлсэн мэдээнүүд байна. Мэдээ бүрийг тусдаа мөрүүдэд оруулах бөгөөд "name1 reposted name2" маягаар харагдана. Оролтын бүх нэрнүүд Англи том жижиг үсэг эсвэл цифрүүдээс бүрдэх ба $2$-оос $24$-н тэмдэгтийн урттай байна.

Бид том жижиг үсгүүдийг хэрэглэгчдийн нэр гэдгийг мэдэж байгаа ба хэрэглэгчдийн нэрний зөвхөн нэг л харгалзах үсэг ялгаатай тохиолдолд хоёр өөр нэр гэж үзнэ.

Гаралт

Нэг бүхэл тоо хэвлэнэ. Энэ нь дахин нийтэлсэн мэдээний хамгийн тархалтын хамгийн урт тоо юм.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5
tourist reposted Polycarp
Petr reposted Tourist
WJMZBMR reposted Petr
sdya reposted wjmzbmr
vepifanov reposted sdya
Гаралт
6
Оролт
6
Mike reposted Polycarp
Max reposted Polycarp
EveryOne reposted Polycarp
111 reposted Polycarp
VkCup reposted Polycarp
Codeforces reposted Polycarp
Гаралт
2
Оролт
1
SoMeStRaNgEgUe reposted PoLyCaRp
Гаралт
2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...