B. Хоёр товчлуур

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася нэгэн сонин төхөөрөмж олж гэнэ. Төхөөрөмжийн урд хэсэгт улаан болон цэнхэр хоёр товчлуур байх ба дэлгэцэн дээр ямар нэгэн бүхэл тоог харуулна. Улаан товчлуурыг дарвал дэлгэцэн дээрх тоо хоёр дахин ихэснэ. Цэнхэр товчлуурыг дарвал дэлгэцэн дээрх тоо нэгээр хорогдоно. Дэлгэцэн дээрх тоо сөрөг болбол төхөөрөмж эвдэрнэ. Дэлгэц ямар ч том тоог гаргаж чадна. Анх дэлгэцэн дээр $n$ гэсэн тоо байсан.

Боб дэлгэцэн дээр $m$ гэсэн тоог гаргахыг хүсжээ. Түүний тулд хамгийн багадаа хэдэн удаа товчлууруудыг дарах хэрэгтэй вэ?

Оролт

Оролтын эхний мөрөнд $n$ болон $m$ ($1 ≤ n, m ≤ 10^{4}$) гэсэн ялгаатай бүхэл тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.

Гаралт

Хамгийн багадаа хэдэн удаа товчлууруудыг даран $n$ тоог $m$ болгож болохыг хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
4 6
Гаралт
2
Оролт
10 1
Гаралт
9

Тэмдэглэл

Эхний жишээнд цэнхэр товчлуурыг нэг удаа даран, улаан товчлуурыг нэг удаа дарахад хангалттай.

Хоёр дахь жишээнд тоог хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагагүй тул цэнхэр товчлуурыг есөн удаа дарна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...