A. Панграмлеа

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ямарваа өгүүлбэр эсвэл үг нь тухайн хэлний цагаан толгойн бүх үсгийг агуулсан байвал панграмлеа гэнэ. Панграмлеа нь ихэвчлэн хэвлэлийн фонт таниулахад эсвэл гаралтын төхөөрөмж шалгахад ашиглагддаг.

Чамд Латин цагаан толгойн том жижиг үсгүүдээс бүтсэн тэмдэгт мөр өгөгдөнө. Энэхүү тэмдэгт мөрийг панграмлеа эсэхийг шалга. Тухайн тэмдэгт мөрөнд Латин цагаан толгойн үсэг том эсвэл жижиг аль ч хэлбэрээр орсон бай уг үсгийг агуулсан гэж үзнэ.

Оролт

Эхний мөрөнд тэмдэгт мөрийн урт болох $n$ ($1 ≤ n ≤ 100$) тоо байна.

Хоёр дахь мөрөнд тэмдэгт мөр өгөгдөнө. Уг тэмдэгт мөр Латин цагаан толгойн том жижиг үсгүүдээс бүтнэ.

Гаралт

Хэрэв тэмдэгт мөр панграмлеа бол "YES" гэж хэвлэнэ үү. Үгүй бол "NO" гэж хэвлээрэй.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
12
toosmallword
Гаралт
NO
Оролт
35
TheQuickBrownFoxJumpsOverTheLazyDog
Гаралт
YES
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...