Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
D. A, B хоёр ба сонирхолтой дэд тэмдэгт мөр
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
A, B хоёр програмчлалын тэмцээнд бэлдэж байна.
Хэдэн жил програм сонирхож, бүхий л төрлийн абстракт объектийг тооцоолох шаардлагатай бодлого бодсоны дараа A, B хоёр тун онцгой онцгой сэдэлтэй болжээ.
A Латин цагаан толгойн жижиг үсгүүдэд дуртай. Тэрээр үсэг бүр дээр тоо тэмдэглэсэн ба тэр тоо нь тухайн үсгэнд хэр дуртайг илэрхийлнэ (Тэрээр дургүй үсгэн дээрээ сөрөг тоо тэмдэглэнэ).
B дэд тэмдэгт мөрүүдэд дуртай. Нэн ялангуяа эхний болон төгсгөлийн үсэг нь ижил байвал бүр их дуртай (урт нь нэгээс их байх ёстой).
Мөн A, B хоёрт $s$ тэмдэгт мөр байгаа. Одоо тэд $s$-ийн хэчнээн дэд тэмдэгт мөр $t$ нь B-д сонирхолтой (Өөрөөр хэлбэл $t$-ийн эхний болон төгсгөлийн үсэг нь ижил ба урт нь нэгээс их), мөн эхний болон төгсгөлийн үсгээс бусад үсгүүд дээрх утгуудын нийлбэр тэгтэй тэнцүү болохыг мэдэхийн хүсчээ.
A, B хоёр уг сонирхолтой $t$ дэд тэмдэгт мөрийн тоог олохыг хүсчээ. Чи түүнд тусалж чадах уу?
Оролт
Эхний мөрөнд $x_{a}, x_{b}, ..., x_{z}$ ($ - 10^{5} ≤ x_{i} ≤ 10^{5}$) гэсэн $26$ бүхэл тоо байх ба эдгээр нь харгалзан $a, b, c, ..., z$ үсгүүд дээр тэмдэглэсэн тоонууд байна.
Хоёр дахь мөрөнд $10^{5}$-ээс хэтрэхгүй урттай, Латин цагаан толгойн жижиг үсгүүдээс тогтох $s$ тэмдэгт мөр байна.
Гаралт
Бодлогын хариуг хэвлэ.
Орчуулсан: Бат-Од
Жишээ тэстүүд
Оролт
1 1 -1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 7 1 1 1 8 1 1 1 1 1 1 xabcab
Гаралт
2
Оролт
1 1 -1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 7 1 1 1 8 1 1 1 1 1 1 aaa
Гаралт
2
Тэмдэглэл
Эхний жишээнд нөхцөлийг хангах тэмдэгт мөрүүд нь $abca$ ба $bcab$ юм.
Хоёр дахь жишээнд нөхцөлийг хангах тэмдэгт мөрүүд нь хоёр ширхэг $aa$ юм.