C. А ба Б болон багийн тэмцээн

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

А ба Б нар нь програмчлалын тэмцээн зохион байгуулж байна.

Тэмцээний гол зорилго нь туршлагатай програмчдын ур чадвараас анхан суралцагчдад таниулах явдал байлаа. Тиймээс энэ тэмцээнд анхлан суралцагчид болон туршлагатай програмчдыг хамтад нь нэг баг болгон даалгавар гүйцэтгүүлэх юм.

А нь баг болгон $2$ анхлан суралцагч болон $1$ туршлагатай програмчинаас бүтсэн нийт $3$-н хүнтэй багууд байх санааг гаргасан бөгөөд ингэснээр туршлагатай нэгэн болгон туршлагаа олон хүнд хуваалцаж чадна гэж үзжээ.

Харин Б нь баг $1$ анхлан суралцагч $2$ туршлагатай програмчинаас бүтсэн байх шаардлагатай. Ингэснээр анхлан суралцагч болгон илүү их мэдлэг туршлага хуримтлуулна гэж үзжээ.

Үр дүнд нь А ба Б нь тэмцээнд оролцож буй багууд энэ хоёр төрлийн аль аль нь байж болно гэсэн шийдвэрт хүржээ. Үүнээс гадна тэмцээнд оролцох багийн тоо хамгийн их байхаар шийдэцгээв.

$n$ ширхэг туршлагатай програмчид болон $m$ ширхэг анхлан суралцагчид байгаа бол тэмцээнд оролцох багийн тоо хамгийн ихдээ хэд байхыг тооцоолж чадах уу?

Оролт

Эхний мөрөнд туршлагатай програмчин болон анхлан суралцагч нарын тоо болох хоёр бүхэл тоо $n$ болон $m$ ($0 ≤ n, m ≤ 5*10^{5}$).

Гаралт

Тэмцээнд оролцож болох багийн боломжит хамгийн их тоог хэвлэнэ.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
2 6
Гаралт
2
Оролт
4 5
Гаралт
3

Тэмдэглэл

Туршлагатай нэгэнийг XP, анхлан суралцагчийг NB гэж тэмдэглэе.

Эхний жишээнд багууд дараах байдлаар оролцоно: (XP, NB, NB), (XP, NB, NB).

Хоёр дахь тестэнд багууд дараах байдлаар оролцоно: (XP, NB, NB), (XP, NB, NB), (XP, XP, NB).

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...