A. А, Б хоёр ба шатар

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

А, Б хоёр програмчлалын тэмцээнд бэлтгэж байх логик сэтгэлгээгээ илүү сайн хөгжүүлэхийн тулд шатар тоглохоор шийджээ. Тоглоомын дунд үед А хэнийх нь байрлал илүү хүчирхэг байна гэдгийг сонирхжээ.

Дараах байдлаар шатрын бод болгоны хүчийг тодорхойлно:

  • Бэрсний хүч - $9$
  • Тэрэгний хүч - $5$
  • Тэмээний хүч - $3$
  • Морины хүч - $3$
  • Хүүний хүч - $1$
  • Ноёны хүчийг үнэлэхгүй

Тоглогчийн хүч нь талбай дээр байгаа өөрийн талын бод болгоны хүчний нийлбэрээр тооцно.

А нь тоолох дургүй учир таныг аль тоглогч илүү хүчирхэг байгааг хэлж өгөхийг гуйжээ.

Оролт

Оролтонд мөр болгонд $8$-н тэмдэгттэй $8$-н мөр байна. Энэ нь хөлөг дээрх байрлалыг дүрсэлж байна. Цагаан талын боднууд том үсгээр тэмдэглэгдэх бөгөөд харин хар тал нь жижиг үсгээр тэмдэглэгдэнэ.

Цагаан дүрснүүд дараах байдлаар дүрслэгдэнэ: бэрс - Q, тэрэг - R, тэмээ - B, морь - N, хүү - P, ноён - K.

Хар дүрснүүд дараах байдлаар дүрслэгдэнэ: бэрс - q, тэрэг - r, тэмээ - b, морь - n, хүү - p, ноён - k.

Хөлөг дээрх хоосон нүднүүдийг . (цэг)-ээр тэмдэглэнэ.

Өгөгдсөн шатрын байрлал жинхэнэ шатрын тоглолтод үүсэх боломжгүй байж болно. Аль ч талд дурын (0 ч байж болно) тооны дүрсүүдтэй байж болно.

Гаралт

Хэрвээ цагаан талын хүч хар талын хүчнээс илүү бол "White", хар талын хүч цагаан талын хүчнээс илүү бол "Black", харин цагаан ба хар талын хүчнүүд хоорондоо тэнцүү бол "Draw" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
...QK...
........
........
........
........
........
........
...rk...
Гаралт
White
Оролт
rnbqkbnr
pppppppp
........
........
........
........
PPPPPPPP
RNBQKBNR
Гаралт
Draw
Оролт
rppppppr
...k....
........
........
........
........
K...Q...
........
Гаралт
Black

Тэмдэглэл

Эхний жишээнд цагаан талын хүч нь $9$, харин хар талын хүч нь $5$-тай тэнцүү.

Хоёр дахь жишээнд цагаан болон хар талын хүчнүүд адил тэнцүү $39$ байна.

Гурав дахь тестэнд цагаан талын хүч $9$, харин хар талын хүч $16$-тай тэнцүү.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...