B. Таня ба ил захидал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Таня аавдаа төрсөн өдрөөр нь ил захидал бэлэглэхээр шийджээ. Тэрээр бичих захидлаа аль хэдийн бэлдчихсэн ба захидал Англи цагаан толгойн том болон жижиг үсгүүдээс тогтох n урттай s гэсэн тэмдэгт мөр байна. Таня хараахан бичиж сураагүй тул сэтгүүл дээр буй үсгүүдийг хайчлан ил захидал дээрээ наан s тэмдэг мөрийг бий болгохоор болжээ. Сэтгүүл дээр Англи цагаан толгойн том болон жижиг үсгүүдээс тогтох t гэсэн тэмдэг байгаа. t-ийн урт s-ийн уртаас их юм уу тэнцүү байна.

Шаардлагатай байгаа зарим үсгүүд сэтгүүл дээр хэтэрхий цөөхөн байж болох ба зарим нь бүр илүү их ч байж болох юм. Тиймээс Таня сэтгүүлээс n үсэг хайчлан аль болох s тэмдэгт мөртэй ижил тэмдэгт мөрийг үүсгэхийг хичээх юм. Хэрэв ямар нэгэн байрлалд зөв үсэг зөв хэмжээтэй (том эсвэл жижиг) байрласан байвал Таня "YAY!" хэмээн дуугарна. Харин уг байрлалд зөв үсэг байгаа боловч хэмжээ нь өөр байгаа бол тэрээр "WHOOPS" хэмээн дуугарна.

Таня захиагаа аль болох олон удаа "YAY!" хэмээн дуугардаг байхаар бүтээхийг хүсжээ. Хэрэв олон хувилбар байвал аль болох олон удаа "WHOOPS" хэмээн дуугаргахыг нь сонгоно. Таняд захиагаа бүтээхэд нь туслаарай.

Оролт

Эхний мөрөнд Танягийн бичихыг зорьж буй Англи цагаан толгойн том болон жижиг үсгүүдээс тогтох $s$ $(1 ≤ |s| ≤ 2 \cdot 10^{5})$ тэмдэгт мөр байна.

Хоёр дахь мөрөнд сэтгүүл дээр буй Англи цагаан толгойн том болон жижиг үсгүүдээс тогтох $t$ $(|s| ≤ |t| ≤ 2 \cdot 10^{5})$ тэмдэгт мөр байна.

Энд $|a|$-аар $a$ тэмдэгт мөрийн уртыг тэмдэглэв.

Гаралт

Хоёр тоог зайгаар тусгаарлан хэвлэнэ:

  • Эхний тоо нь Танягийн "YAY!" хэмээн дуугарах тоо,
  • Хоёр дахь тоо нь Танягийн "WHOOPS" хэмээн дуугарах тоо.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
AbC
DCbA
Гаралт
3 0
Оролт
ABC
abc
Гаралт
0 3
Оролт
abacaba
AbaCaBA
Гаралт
3 4
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...