Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
A. Виталий ба тэмдэгт мөрүүд
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Виталий их сургуулийнхаа нэг ч хичээлийг тасалж байгаагүй хичээнгүй оюутан аж. Тэрээр гэрийн даалгавраа цаг тухайд нь хийж, шалгалт бүхнээ амжилттай өгдөг байна.
Сүүлчийн хичээл дээр Виталийд багш нь s болон t гэсэн хоёр тэмдэгт мөр өгчээ. Уг тэмдэгт мөрүүд ижил урттай ба Англи цагаан толгойн жижиг үсгүүдээс бүтнэ. Мөн s тэмдэгт мөр нь t тэмдэгт мөрөөс толь бичгийн эрэмбээр бага байна. Виталий толь бичгийн эрэмбээрээ s-ээс их хирнээ t-ээс бага байх тэмдэгт мөр байгаа эсэхийг мэдэхийг хүсчээ. Энэ тэмдэгт мөр мөн л Англи цагаан толгой жижиг үсгээс бүтсэн байх ёстой ба s болон t тэмдэгт мөрүүдтэй ижил урттай байх ёстой.
Виталийд энэхүү хялбархан бодлогыг бодоход нь туслаарай!
Оролт
Эхний мөрөнд $s$ ($1 ≤ |s| ≤ 100$) гэсэн англи цагаан толгойн жижиг үсгүүдээс бүтсэн тэмдэгт мөр өгөгдөнө. Энд $|s|$-ээр уг тэмдэгт мөрийн уртыг тэмдэглэв.
Хоёр дахь мөрөнд $t$ ($|t| = |s|$) гэсэн Англи цагаан толгойн жижиг үсгүүдээс бүтсэн тэмдэгт мөр өгөгдөнө.
Мөн $s$ болон $t$ тэмдэгт мөрүүд нь ижил урттай ба $s$ нь толь бичгийн эрэмбээр $t$-ээс бага байхаар өгөгдөнө.
Гаралт
Хэрэв нөхцөл хангасан тэмдэгт мөр байхгүй бол "No such string" гэж хэвлэ.
Хэрэв нөхцөл хангасан тэмдэгт мөр оршин байдаг бол түүнийг хэвлэ. Олон боломжит хувилбар байгаа бол алийг нь ч хэвлэж болно.
Орчуулсан: Бат-Од
Жишээ тэстүүд
Оролт
a c
Гаралт
b
Оролт
aaa zzz
Гаралт
kkk
Оролт
abcdefg abcdefh
Гаралт
No such string
Тэмдэглэл
Хэрэв $s_{1} = t_{1}, s_{2} = t_{2}, ... s_{i - 1} = t_{i - 1}, s_{i} < t_{i}$ нөхцөл биелдэг байхаар i дугаар олддог бол $s = s_{1}s_{2}... s_{n}$ тэмдэгт мөрийг $t = t_{1}t_{2}... t_{n}$ тэмдэгт мөрөөс толь бичгийн эрэмбээр бага гэнэ.