C. Дразил ба факториал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дразил Вардатай математикийн тоглоом тогложээ.

$F(x)$ гэдгээр $x$ тооны аравтын бичлэг дэх цифрүүдийн факториалуудын үржвэрийг тэмдэглэе. Жишээ нь $F(135) = 1! \cdot 3! \cdot 5! = 720$.

Эхлээд тэр хоёр, $n$ оронтой $а$ гэсэн ядаж нэг $1$-ээс том цифр агуулсан тоо сонгоно. Уг тоо $0$-ээр эхэлсэн байж болно. Тэгээд тэр хоёр дараах нөхцөлийг хангах хамгийн том $x$ тоог олно:

  1. $x$ тоо $0$ болон $1$ цифрүүдийг агуулаагүй.
  2. $F(x) = F(a)$.

Уг тоог олоход нь туслаарай.

Оролт

Эхний мөрөнд $a$ тооны оронгийн тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 15$) байна.

Хоёр дахь мөрөнд $a$ тоо байна. Уг тоонд ядаж нэг ширхэг $1$-ээс том цифр байгаа ба $0$-ээр эхэлсэн байж болно.

Гаралт

Дээрх нөхцөлийг хангах хамгийн том тоог ол. Тэр тоо $0$ эсвэл $1$ цифрийн алийг нь ч агуулаагүй байх ёстойг анхаараарай.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
4
1234
Гаралт
33222
Оролт
3
555
Гаралт
555

Тэмдэглэл

Эхний жишээнд $F(1234) = 1! \cdot 2! \cdot 3! \cdot 4! = 288 = F(33222)$

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...