Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
A. Дразил ба болзоо
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Дразил Вардатай болзохыг хүсжээ. Дразил Варда хоёр координатын хавтгай дээр байрлана. Дразилын гэр $(0, 0)$ цэгт, харин Вардагийн гэр $(a, b)$ цэгт байрлана. Дразил нэг алхмаар босоо эсвэл хэвтээ чиглэлд нэгж уртаар явж чадна. Өөрөөр хэлбэл нэг алхмаар $(x, y)$ цэгээс $(x + 1, y)$, $(x - 1, y)$, $(x, y + 1)$, $(x, y - 1)$ цэгүүдийн аль нэгэнрүү нь очиж чадна гэсэн үг.
Харамсалтай нь Дразил зүг чигийн баримжаагаа алджээ. Тиймээс алхах бүртээ дурын чиглэл сонгон алхах болов. Магадгүй тэрээр гэртээ буцаад ирж ч болох юм. Бүр $(a, b)$ цэгт ирснээ мэдэлгүй цаашаагаа үргэлжлүүлэн явж ч болох юм.
Азаар $(a, b)$ цэгт амжилттай хүрчээ. Дразил Вардад "Би гэрээсээ яг $s$ алхмын дараа танай гэрт ирлээ" гэж хэлэв. Гэвч Варда $(0, 0)$ цэгээс $(a, b)$ цэг хүртэл яг $s$ алхамын дараа ирэх боломжтой эсэхэд эргэлзэж гэнэ. Үүнийг боломжтой эсэхийг Вардаад олж өгч тусална уу?
Оролт
$a$, $b$, болон $s$ ($-10^{9} ≤ a, b ≤ 10^{9}$, $1 ≤ s ≤ 2 \cdot 10^{9}$) бүхэл тоонууд нэг мөрөнд байна.
Гаралт
Дразил алдаа гаргасан буюу яг $s$ алхмын дараа Вардагийн гэрт очих боломжгүй бол "No" гэж хэвлэ.
Бусад тохиолдолд "Yes" гэж хэвлэ.
Орчуулсан: Бат-Од
Жишээ тэстүүд
Оролт
5 5 11
Гаралт
No
Оролт
10 15 25
Гаралт
Yes
Оролт
0 5 1
Гаралт
No
Оролт
0 0 2
Гаралт
Yes
Тэмдэглэл
Дөрөв дүгээр жишээн дээр нэгэн боломжит зам нь: $$ (0,0) → (0,1) → (0,0) $$