C. Ватто ба механизм

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ватто бол сэлбэг хэрэгслийн дэлгүүрийн эзэн юм. Саяхан тэр тодорхой аргаар тэмдэгт мөрүүдийг боловсруулж чаддаг байх механизмын захиалга авсан байна. Эхэндээ механизмын санах ой $n$ ширхэг тэмдэгт мөрүүдээр дүүргэгдсэн байна. Дараа нь механизм дараах төрлийн хүсэлтийг боловсруулж чаддаг байх ёстой:

"Өгөгдсөн $s$ тэмдэгт мөрийн хувьд энэ $s$ тэмдэгт мөртэй ижил тооны тэмдэгтүүдтэй байх тэмдэгт мөрөөс яг нэг байрлал дээрх тэмдэгт нь өөр байх тийм тэмдэгт мөр механизмын санах ойд байгаа юу?"

Ватто механизмыг аль хэдийнээ угсарсан бөгөөд түүний програмыг бичих л үлдээд байна. Механизмыг $n$ анхны тэмдэгт мөрүүд болон, $m$ хүсэлтүүдээс бүрдсэн өгөгдөл дээр шалгана. Тэр энэ ажлыг танд даалгахаар шийджээ.

Оролт

Эхний мөрөнд сөрөг биш $n$, $m$ ($0 ≤ n ≤ 3 \cdot 10^{5}$, $0 ≤ m ≤ 3 \cdot 10^{5}$) хоёр тоо байна. Эдгээр нь харгалзан анхны тэмдэгт мөрүүдийн тоо болон хүсэлтүүдийн тоо юм.

Дараа нь механизмын санах ой руу хуулагдсан $n$ ширхэг хоосон биш тэмдэгт мөрүүд байна.

Үүний дараа хүсэлтүүд болох $m$ ширхэг хоосон биш тэмдэгт мөрүүд байна.

Оролтын мөрүүдийн нийт урт нь $6 \cdot 10^{5}$-ээс хэтрэхгүй байна. Мөр бүр зөвхөн "a", "b", "c" үсэгнүүдээс бүрдэнэ.

Гаралт

Хүсэлт бүрийн хариуг нэг мөрөнд хэвлэнэ. Хэрвээ механизмын санах ой шаардсэн тэмдэгт мөрийг агуулж байвал "YES" гэж хэвлэнэ, эсрэг тохиолдолд "NO" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
2 3
aaaaa
acacaca
aabaa
ccacacc
caaac
Гаралт
YES
NO
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...