Codeforces Round #803 (Div. 2)
20:10:14 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
A. Чевбакка ба тоо
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Чевбаккад $x$ гэсэн бүхэл тоо байлаа. Чевбакка тоонд сайн биш ч тооны цифрүүдийг хөрвүүлэх дуртай. $t$ цифрийг хөрвүүлнэ гэдэг нь тухайн $t$ цифрийг $9-t$ цифрээр солино гэсэн үг.
Зарим нэг (хөрвүүлэхгүй ч байж болно) цифрүүдийг хөрвүүлэх замаар анхны өгсөн $x$ тоог боломжит хамгийн бага эерэг тоо руу хувиргахад Чевбаккад тусал. Үр дүнд үүссэн тооны аравтын бичиглэл нь тэгээр эхлээгүй байх ёстой.
Оролт
Эхний мөр нь $x$ $(1 ≤ x ≤ 10^{18})$ бүхэл тоог агуулна. Энэ бол Скайвокер Чевбаккад өгсөн тоо юм.
Гаралт
Зарим нэг цифрүүдийг солисоны дараа Чевбаккагын авч чадах боломжит хамгийн бага эерэг тоог хэвлэ. Энэ тоо нь тэгээр эхлээгүй байх ёстой.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
27
Гаралт
22
Оролт
4545
Гаралт
4444