A. Тоглоом

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хоёр тоглогч дараах тоглоомоор тоглож байлаа. Тоглогч болгонд бөмбөгтэй хайрцаг байх бөгөөд эхний тоглогчийн хайрцаганд $n_{1}$ бөмбөг харин хоёр дахь тоглогчийн хайрцганд $n_{2}$ ширхэг бөмбөг тус тус байна. Нэг ээлжинд нэг тоглогч эсрэг тоглогчийн хайрцагнаас $1$-ээс $k_{1}$ хүртэл бөмбөгийг гаргаж хаях боломжтой. Үүнтэй адилханаар хоёр дахь тоглогч $1$-ээс $k_{2}$ хүртэл хэмжээний бөмбөгийг хайрцагнаас нь гаргаж хаях боломжтой. Тоглогчид ээлжлэн өөрсдийн нүүдлийг хийх бөгөөд нүүдэл хийх боломжгүй болсон тоглогч хожигдох болно. Эхний тоглогч түрүүлж нүүдлийг хийх бол таны даалгавар аль тоглогч хожихыг тодорхойлох юм.

Оролт

Эхний мөрөнд дөрвөн ширхэг бүхэл тоо $n_{1}, n_{2}, k_{1}, k_{2}$ байна. Бүх тоонууд $1$-ээс $50$-ийн хооронд оршино.

Гаралт

Хэрэв эхний тоглогч ялах бол "First" гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд "Second" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
2 2 1 2
Гаралт
Second
Оролт
2 1 1 1
Гаралт
First

Тэмдэглэл

Эхний жишээнд тоглогч болгонд $2$ бөмбөгтэй хайрцаг байна. Эхний тоглогч нэг бөмбөг эсрэг тоглогчийн хайрцагнаас гаргах боломжтой. Дараа нь $2$ дахь тоглогч $1$ эсвэл $2$ бөмбөг гаргах боломжтой. Эхний тоглогч ямар ч нүүдэл хийсэн хоёр дахь тоглогч үргэлж хожно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...