C. Үнэг ба нэрсийн жагсаалт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сиел үнэг "FOCS" ("Foxes Operated Computer Systems") сонинд нийтлэл хэвлүүлэхээр болжээ. Тэрээр нийтлэл дээрх нэрс толь бичгийн эрэмбээр эрэмбэлэгдсэн байдаг хэмээн сонсчээ.

Хэдэн жишээ ажигласны үр дүнд яг ч тийм биш болохыг олж мэдэв. Зарим сонин дээр нэрс энгийн толь бичгийн эрэмбээр бичигдээгүй байжээ. Гэвч цагаан толгойн үсгүүдийн эрэмбийг ямар нэгэн байдлаар өөрчилсний дараа нэрс толь бичгийн эрэмбээр зөв жагсаад байж гэнэ.

Тэрээр сонинд хэвлүүлэх гэж байгаа нэрсийн жагсаалтаа Латин цагаан толгойн дарааллыг ямар нэгэн байдлаар өөрчилсний дараа толь бичгийн эрэмбэтэй болж байгаа эсэхийг мэдэхийг хүсчээ. Хэрэв болдог бол тэрхүү цагаан толгойн дарааллыг олоорой.

Толь бичгийн эрэмбэ дараах байдлаар тодорхойлогдоно. $s$ болон $t$ тэмдэгт мөрүүдийн хувьд бид эхлээд хамгийн зүүн талын $s_{i} ≠ t_{i}$ байх хоёр тэмдэгтийг олох ёстой. Хэрэв тийм тэмдэгт олдохгүй бол (өөрөөр хэлбэл $s$ нь $t$-ийн ямар нэгэн угтвар болж байвал) хамгийн бага урттай тэмдэгт мөр нь эрэмбээрээ эхэнд гэж тооцогдоно. Эсрэг тохиолдолд $s$ болон $t$-ийн эрэмбэ нь $s_{i}$ ба $t_{i}$ хоёр тэмдэгтийн цагаан толгойн эрэмбэтэй ижил байна.

Оролт

Эхний мөрөнд нэрсийн тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 100$) байна.

Дараагийн $n$ мөр бүрт $name_{i}$ ($1 ≤ |name_{i}| ≤ 100$) гэсэн $i$ дэх нэрийг илэрхийлэх тэмдэгт мөр байрлана. Нэр бүр Латин цагаан толгойн жижиг үсгүүдээс бүтнэ. Бүх нэрс хоорондоо ялгаатай.

Гаралт

Нэрс толь бичгийн эрэмбээр жагссан байхаар цагаан толгойн үсгүүдийг шинээр эрэмбэлж болдог бол тэрхүү "a-z" хүртэлх үсгүүдийн сэлгэмлийг хэвлэ.

Боломжгүй тохиолдолд "Impossible" гэж хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
3
rivest
shamir
adleman
Гаралт
bcdefghijklmnopqrsatuvwxyz
Оролт
10
tourist
petr
wjmzbmr
yeputons
vepifanov
scottwu
oooooooooooooooo
subscriber
rowdark
tankengineer
Гаралт
Impossible
Оролт
10
petr
egor
endagorion
feferivan
ilovetanyaromanova
kostka
dmitriyh
maratsnowbear
bredorjaguarturnik
cgyforever
Гаралт
aghjlnopefikdmbcqrstuvwxyz
Оролт
7
car
care
careful
carefully
becarefuldontforgetsomething
otherwiseyouwillbehacked
goodluck
Гаралт
acbdefhijklmnogpqrstuvwxyz
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...