Codeforces Round #696 (Div. 2)
3 өдрийн дараа |
B. Үнэг ба хоёр цэг
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Сиел үнэг "Хоёр цэг" хэмээх гар утасны тоглоомоор тоглож байв. Энэ тоглоомыг $n × m$ хэмжээтэй хөлөг дээр тоглодог:
Хөлгийн нүд бүр нь ямар нэг өнгийн цэгүүд агуулсан байна. Бид ялгаатай өнгөнүүдийг ялгаатай Латин жижиг үсгүүдээр илэрхийлнэ.
Тоглоомны зорилго бол ижил өнгийн цэгүүдээс бүрдсэн циклийг олох юм. Жишээ болгож дээрх зурагт 4 цэнхэр цэгээр цикл үүсгэсэн байна. Томъёолбол хэрвээ доорх нөхцлүүдийг хангадаг бол $d_{1}, d_{2}, ..., d_{k}$ цэгүүдийн дарааллыг цикл гэнэ:
- Энэ $k$ ширхэг цэгүүд бүгд хоорондоо ялгаатай. (Хэрвээ $i ≠ j$ бол $d_{i} ≠ d_{j}$)
- $k$ нь хамгийн багадаа 4 байна.
- Бүх цэгүүд ижил өнгөтэй байна.
- $1 ≤ i ≤ k - 1$-н хувьд: $d_{i}$ ба $d_{i + 1}$ цэгүүд зэргэлдээ байна. Мөн $d_{k}$ ба $d_{1}$ ч бас зэргэлдээ байх ёстой. Хэрвээ нэг ерөнхий талтай бол $x$ ба $y$ нүднүүдийг зэргэлдээ нүднүүд гэнэ.
Таны даалгавар бол хөлөг дээр цикл байгаа эсэхийг тодорхойлох юм.
Оролт
Эхний мөр нь хөлгийн мөр болон баганын тоог илэрхийлэх $n$ ба $m$ ($2 ≤ n, m ≤ 50$) бүхэл тоонуудыг агуулна.
Дараа нь $n$ мөрүүд байна. Мөр бүр нь цэгүүдийн өнгийг илэрхийлсэн $m$ ширхэг тэмдэгтүүдийг агуулна. Тэмдэгт бүр нь Латин жижиг үсэг байна.
Гаралт
Хэрвээ цикл байгаа бол "Yes
" гэж хэвлэнэ, эсрэг тохиолдолд "No
" гэж хэвлэнэ.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
3 4 AAAA ABCA AAAA
Гаралт
Yes
Оролт
3 4 AAAA ABCA AADA
Гаралт
No
Оролт
4 4 YYYR BYBY BBBY BBBY
Гаралт
Yes
Оролт
7 6 AAAAAB ABBBAB ABAAAB ABABBB ABAAAB ABBBAB AAAAAB
Гаралт
Yes
Оролт
2 13 ABCDEFGHIJKLM NOPQRSTUVWXYZ
Гаралт
No
Тэмдэглэл
Эхний жишээнд бүх "A"-аар цикл үүснэ.
Хоёр дахь жишээнд цикл байхгүй байна.
Гурав дахь жишээ өгүүлбэр дээрх зурагтай адилхан ба "B"-ээр цикл үүснэ. ("Y" - Шар, "B" - Цэнхэр, "R" - Улаан).