Codeforces Round #696 (Div. 2)
13:17:24 |
A. Үнэг ба могой
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Сиел үнэг програм бичихэд суралцаж эхэлсэн ба түүний эхний даалгавар нь үнэг зурах байв. Гэвч энэ нь анхлан суралцагчийн хувьд хэцүү байж болох учраас тэр үнэгний оронд могой зурахаар шийджээ.
Могойн зураг гэдэг нь $n \times m$ хүснэгт дээр тодорхой дүрмийн дагуу зурагдах хээ юм. $(r, c)$-ээр $r$-р мөрийн $c$-р нүдийг илэрхийлье. Эхлээд могойн сүүл $(1, 1)$ нүдэнд байрлах бөгөөд их бие нь $(1, m)$ нүд хүртэл үргэлжилнэ. Дараа нь $(3, m)$ нүд рүү $2$ мөр доош үргэлжлээд зүүн тийшээ $(3, 1)$ нүд хүртэл гэх мэтчилэн үргэлжилнэ.
Таны даалгавар бол Сиел үнэгт могой зурж өгөх юм. Цэг тэмдэгтээр (".") хоосон нүдийг илэрхийлэх ба могой байгаа нүднүүдийг чагт тэмдэгтээр ("#") дүүргэсэн байх ёстой.
Могойн зургийг илүү сайн ойлгохыг хүсвэл жишээ тестийг харна уу.
Оролт
Нэг мөрөнд $n$ ба $m$ ($3 ≤ n, m ≤ 50$) хоёр бүхэл тоо байна. $n$ нь сондгой тоо байна.
Гаралт
$n$ ширхэг мөр хэвлэнэ. Мөр бүр нь $m$ ширхэг тэмдэгт агуулсан байх ёстой. Эдгээр тэмдэгтүүд дунд ямар нэг хоосон зай байж болохгүй.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
3 3
Гаралт
### ..# ###
Оролт
3 4
Гаралт
#### ...# ####
Оролт
5 3
Гаралт
### ..# ### #.. ###
Оролт
9 9
Гаралт
######### ........# ######### #........ ######### ........# ######### #........ #########