E. Сонсголонтой дуу

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Саша долдугаар ангид сурч байхдаа дуу сонсох дуртай болжээ. Ямар дуунд илүү дуртайгаа тодорхойлохын тулд дууны сонсголон буюу сонсголонтой байдал гэх ойлголт оруулж иржээ. Дууны нэр Латин цагаан толгойн том үсгээс бүтсэн үг байх ба дууны сонсголонг тодорхойлоход тухайн дууны зөвхөн нэр нь хангалттай юм.

Нэгж сонсголон гэдэг нь тухайн тэмдэгт мөрөнд орсон эгшиг үсгийн тоог бүх үсгийн тоонд нь харьцуулсан харьцааг хэлнэ.

Сонсголон гэдгээр тухайн тэмдэгт мөрийн бүх дэд тэмдэгт мөрийн нэгж сонсголонгуудын нийлбэрийг хэлнэ.

Өөрөөр хэлбэл: $vowel(c)$ функц нь хэрэв $c$ нь эгшиг үсэг бол $1$, бусад тохиолдолд $0$ утга авдаг байг. $s_{i}$ нь $s$ тэмдэгт мөрийн $i$ дэх тэмдэгт байг. $s_{i..j}$ нь $s$ тэмдэгт мөрийн $i$-ээс $j$ дугаар хүртэлх тэмдэгтүүдээс тогтсон тэмдэгт мөр байг. ($s_{i}s_{i + 1}... s_{j}$, $i ≤ j$).

Тэгвэл $s$-ийн нэгж сонсголон нь дараахь томъёогоор тодорхойлогдно:

$$unit(s) = \frac{\sum\limits_{i=1}^{|s|} vowel(s_i)}{|s|}$$

Харин $s$-ийн уянга нь дараахь томъёогоор тодорхойлогдно:

$$prettiness(s) = \sum\limits_{1 \leq i \leq j \leq |s|}^{} unit(s_i)$$

Өгөгдсөн дууны нэрний сонсголонг ол.

Бид эгшиг үсэг гэдгээр $I, E, A, O, U, Y$ тэмдэгтүүдийг ойлгоно.

Оролт

Оролт нь дууны нэрийг илэрхийлэх $s$ ($1 ≤ |s| ≤ 5 \cdot 10^{5}$) тэмдэгт мөрөөс тогтоно.

Гаралт

Дууны сонсголонг $10^{-6}$-ийн нарийвчлалтайгаар хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
IEAIAIO
Гаралт
28.0000000
Оролт
BYOB
Гаралт
5.8333333
Оролт
YISVOWEL
Гаралт
17.0500000

Тэмдэглэл

Эхний жишээнд бүх үсэг нь эгшиг үсэг байна. Тиймээс бүх дэд тэмдэгт мөрийн нэгж сонсголон нь $1$ байна. $7$ урттай тэмдэгт мөр $28$-н дэд тэмдэгт мөртэй тул нийт сонсголон нь $28$ байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...