Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
C. Цифрүүдийн нийлбэрүүд
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Васяд $a_{1}$, ..., $a_{n}$ эерэг бүхэл тоонуудын өсөх дараалал байв. Вася энэ дарааллыг ашиглан $b_{i}$ нь $a_{i}$-н аравтын бичиглэл дэх цифрүүдийн нийлбэртэй тэнцүү байхаар $b_{1}$, ..., $b_{n}$ шинэ дараалал үүсгэв. Дараа нь тэр $a_{i}$ дарааллаа гээчихжээ, гэхдээ түүнд $b_{i}$ дараалал үлдсэн байв.
Вася $a_{i}$ тоонууд нь ямар байх бол гэж бодов. Ингээд тэр боломжит бүх хувилбаруудаас хамгийн сүүлийн $a_{n}$ тоо хамгийн бага байх дараалал юм байна гэдгийг мэдэв. Анхны дарааллыг сэргээхэд түүнд туслана уу.
Ийм дараалал үргэлж байдаг гэдэг нь баталгаатай болно.
Оролт
Эхний мөр нь $n$ ($1 ≤ n ≤ 300$) бүхэл тоог агуулна.
Дараагийн $n$ мөрүүд нь $b_{1}$, ..., $b_{n}$ бүхэл тоонуудыг агуулна. Эдгээр нь $a_i$ тооны цифрүүдийн нийлбэр юм. Бүх $b_{i}$ нь $1 ≤ b_{i} ≤ 300$ завсарт харьяалагдана.
Гаралт
$n$ бүхэл тоонуудыг нэг мөрөнд нэг тоо байхаар хэвлэнэ. Эдгээр нь сэргээгдсэн $a$ дарааллын тоонууд юм. Энэ дараалал нь заавал өсөх дараалал байна. $i$-р тооны цифрүүдийн нийлбэр нь $b_{i}$-тэй тэнцүү байх ёстой.
Хэрвээ боломжит хамгийн бага $a_{n}$ тоо бүхий дараалал олон байгаа бол тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ. Тэгээр эхлээгүй тоонууд байна гэдгийг анхаараарай.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
3 1 2 3
Гаралт
1 2 3
Оролт
3 3 2 1
Гаралт
3 11 100